|

2-хон минутын дотор зовхины арьсыг чангалах арга

Та бидний бие махбодод хөгшрөлт явагдсанаар гадаад байдал ч мөн өөрчлөгддөг. Жил ирэх тусам л нүүрэнд үрчлээ тодорч, арьс уян хатан чанараа алдаж эхэлдэг. Хөгширч байгааг илтгэх анхны шинж тэмдэг нүдний ойр орчмоор илэрдэг. Нүдний хавийн булчин болон эд удаан хугацааны туршид суларч унжсаар байдаг бөгөөд насанд хүрээд ирэхээр коллаген бий болох нь багасан ийнхүү суларч унжихад нөлөөлдөг. Түүнээс гадна өөх тос болон шингэн бидний зовхинд хуримтлагдсанаар зовхины арьсанд өөрчлөлт орж сулардаг.

Энэ бүхний дүнд таны нүд хавагнасан, хар хүрээ татсан, нүдний доогуур хөхөрч харагддаг төдийгүй энэ байдал нь таныг наснаас тань илүү хөгшин, овортой харагдуулдаг. Хөгшрөхийн зэрэгцээ таны бие махбодод өөр хүчин зүйлүүд ч бас нөлөөлж байдаг. Жишээ нь дааврын өөрчлөлт, стресс зэрэг нь үүнтэй шууд хамааралтай. Үүнээс үүдэн зовхи их унждаг. Түүнээс гадна амьдралын буруу, хортой хэвшлүүд болох тамхи татах, согтууруулах ундаа хэрэглэх зэрэг нь таныг наснаасаа эрт хөгшрөхөд хүргэдэг. Үүн дээр нэмээд таны удамшил ч бас нөлөөлдөг.

Бас нүдний зовхи хавдаад унжаад, булчин нь сулраад ирэхээр нүдээ нээхэд ч төвөгтэй санагдах үе бий. Хүчтэй үйлчилгээтэй, тохиромжгүй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх, мөн нүдээ харандаа, тень зэргээр хүчтэй дарж будах нь зовхи суларч унжих нэг шалтгаан болдог. Харин аз болж уг асуудалтай тэмцэх тун энгийн бөгөөд гэрийн нөхцөлд хэрэгжүүлж болох жор байна.

Танд 1 ширхэг өндөгний цагаан, 1 ширхэг будаг арилгадаг хөвөн хэрэгтэй. Зовхиныхоо будгийг сайтар арилгаад хатаана. Өндөгний шарыг цагаанаас нь ялгаад өндөгнийхөө цагааныг хөвөндөө шингээнэ. Нүдээ аньж зовхиндоо өндөгнийхөө цагаанаас болгоомжтой түрхэнэ. Бүрэн хаттал нь нүдээ нээхгүй бөгөөд хатах үйл явцыг хурдасгахын тулд сэнс ашиглаж болно. Ингээд хатангуут нь хүйтэн усаар угаана.

Өөр бас нэг арга бол нүдний дээд зовхи болон доод хэсэгт тавьж хэрэглэх маск юм.

Орц: 1 ширхэг өндөгний цагаан, 2 цайны халбага гурил, 1 цайны халбага зөгийн бал

Өндөгний цагаанаа хөөсөртөл нь хутгаад 2 халбага гурил, 1 цайны халбага зөгийн балаа нэмж нүднийхээ дээд болон доод зовхинд түрхэнэ. Ингээд 15-20 минут байлгаад хүйтэн усаар угаана.

 

2150
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.