|

BMW-ийн концепц мотоциклыг унахад дуулга шаардлагагүй

Өчигдөр BMW групп Санта Моникад хиймэл оюун ухаанд суурилсан мотоциклын концепц загвараа танилцууллаа. Хиймэл оюун ухаанд суурилсан учраас ямар ч аюулаас сэргийлж чадна гэж тооцоолж байгаа бөгөөд ингэснээр зорчигч ямар нэгэн хамгаалалтын хэрэгсэл, бүр дуулга хүртэл өмсөх шаардлагагүй.

Үндсэндээ BMW 2040 он гэхэд автомашинуудад нэвтрэх өөрийгөө жолоодох технологийг мотоциклд нэвтрүүлнэ гэж үзэж байгаа аж. Компанийн тайлбарласнаар энэ мотоцикл орчны мэдээллийг боловсруулж, замд яг ямар саад байгааг мэдэх юм.


Түүнчлэн концепц загвар учраас ирээдүйн түлшээр ажиллана. Өөрийгөө тэнцвэржүүлэх системтэй болохоор дээр нь зогссон ч унахгүй. BMW группийн загварын хэлтсийн захирал Эдгар Хайнрих "Бид мотоциклын санаа гаргахдаа үргэлж 5-10 жилийн дараахыг харж ажилладаг. Энэ удаад бид бүр ч холын ирээдүйг харсан” гэжээ.

Эх сурвалж: Bloomberg

Гэрэл зургийг: BMW

962
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.