|

Н.Учрал Дэлхийн тэрбумтныг дуурайхдаа, охидыг доромжлон, логик алдаа гаргаж том тэнэгтэв

Ирэх сонгуульд хүч үзэхээр зэхэж буй Ням-Осорын Учрал сонгуулийн сурталчилгааны ажлаа нэлээд эртнээс эхэлсэн бөгөөд өдөр бүр фэйсбүүкэд мөнгө төлөн, нүүр номын мэдээллээ "boost” буюу ивээн тэтгэлэг хийж олонд хүргэсээр байгааг та бүхэн анзаарч буй бизээ. Тэгвэл түүний арга улам бүр нарийссан байна. Тодруулбал тэрбээр оюутан охидыг баян хүнтэй гэрлэх хүсэлтэй "тэнэг толгой” хэмээн олонд итгүүлэнгээ өөрийгөө ухаалаг болгож харагдуулах гэж оролджээ. Уг бичлэгийг санаатайгаар хэдэн оюутан суулгаад бичсэн болохыг батлах олон алдаа байна. Өөрөөр хэлбэл Н.Учрал охидоос асуухдаа "Та нар аль сургуулийн оюутнууд вэ гэхэд аль сургуулийнх байх нь хамаагүй гэв”. Хэрэв тэрбээр жинхнээсээ хичээл орж байсан бол ямар сургуулийн оюутанд лекц уншиж буйгаа өөрөө мэдэх учиртай бөгөөд энэ тохиолдолд оюутнууд багшдаа сургуулийнхаа нэрийг шууд хэлэх байлаа. Тэгээд ч хэнтэй ярилцаж байгаагаа ойлгохгүй болтлоо "манарах” шаардлагагүй, цоохор хивстэй жижиг өрөөнд маш цөөхөн хүүхэд сууж харагдсан. Үүнээс гадна бичлэг үзсэн хүмүүс тэднийг Н.Учралын Их засаг эсвэл Royal сургуулийн сурагч болон оюутнууд гэж ойлгоод өөрийнх сургуулийн нэр хүнд унах магадалтай гэж үзсэн учраас бодлогоор ингэж асуув. Мөн тэр "Би та нарт мэргэжил сонгох тухай ярьж байгаа” гэв. Хэрэв мэргэжил сонгох тухай суудлыг ярих гэж байгаа бол нэгэнт мэргэжлээ сонгочихсон нөхөр сонгох тухай асууж буй ахлах күрсийн оюутанд үүнийг ярих шаардлага бараг байхгүй. Тэгэхээр тэр хичээл орж буй нь хиймэл болж таарч байгаа юм.

Ухаантай хүн болох гэсэн түүний энэхүү гэнэн чамирхал нь агуулга логикийн алдаатай байснаас гадна сүүлийн гурван жилийн турш сошиалаар явж буй баян хүнтэй суух хүсэлтэй бүсгүйд хэлсэн дэлхийн тэрбумтны захидалыг дуурайн хуулбарласан нь олонд мэдэгдэв. Ингэхдээ оюутан охидыг нийгэмд муухайгаар ойлгуулах хэмжээнд хүртэл доромжилж, бас логикийн олон алдаа гарган том тэнэгтэж мангараа харуулж байгаа нь энэ. Таны энэ үйлдэл сонгуулийн оноо авах биш, алдах тэнэглэл болох вий дээ Н.Учрал аа.

 

890
  • Мөрөөдлийн театр - Гадаадын төсөл (хошин шог) Үзсэн   2780 2014-07-15
  • Камертон - Харууслын аяз Үзсэн   10497 2014-07-24
  • Гадныхaны хийсэн ”Монголын сүнстэй хот” баримтат кино Үзсэн   2437 2014-10-05
  • ОУХМ Т.Санчир Монгол ид шидийг үзүүлэв /Видео/ Үзсэн   2243 2015-05-14
  • Жинхэнэ тогооч Үзсэн   1286 2015-07-06
  • Хөтлөгч Э.Гантулгын гэргий шинэ уран бүтээл ” Хайртай гэж хэлсэн” Үзсэн   1152 2017-12-26
  • Гурил элдэж жигнэх ийм амархан Гайхалтай юмаа Үзсэн   2664 2014-08-11
  • Ийм үйлдлийг зөвхөн энэтхэг киноноос л харна. Үзсэн   1878 2014-10-03
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.