|

Ажиглалтын камерыг шалгаад хартал...

Саяхан Туркт нэгэн хачирхалтай явдал тохиолджээ. Гудамжны золбин ноход шөнө дундаар гадаа байсан автомашиныг "будаа болгон” эзэнд нь ихээхэн хэмжээний хохирол учруулсан байна.

 

Автомеханик Кем Акар өглөө ажилдаа ирээд, засварын газрын гадна байсан машин хэн нэгэн танхай этгээдүүдийн гарт өртсөн байхыг харжээ. Ингээд цагдаа дуудчихаад хүлээж байхдаа уг машин яг ажиглалтын видео камер тусахаар газар байгааг гэнэт санасан байна.

 

Ажиглалтын камерыг шалгаад хартал, хэн нэгэн хулгайч, танхай этгээд бус, харин гудамжны золбин ноход машиныг гэмтээсэн болох нь тогтоогдон, ихэд гайхшралд оруулсан аж.

 

Эдгээр сүрэг нохдыг чухам юу тэр машин руу тэгтлээ их татсан нь тодорхойгүй бөгөөд магадгүй, муур ч юм уу дор нь нуугдчихаад гарч өгөлгүй нохдын аашийг хөдөлгөсөн бололтой.

 

Энэхүү өвөрмөц тохиолдлын талаар сонирхсон сэтгүүлчдэд Кем Акар өгүүлснээр, уг машиныг янзлахад дор хаяж 5000 лир шаардлагатай байгаа аж.  Золбин ноход турк эрийг бас ч үгүй хөөрхөн "шатаагаад” амжсан бололтой. 


1140
  • 100 Асуулт & 100 Хариулт - Л.Оюун-эрдэнэ (АЗИЙН ХҮЛЭГ УЛС) Үзсэн   1536 2015-12-01
  • "Үнэ цэнэ" нэвтрүүлэг Үзсэн   1400 2016-06-04
  • Заримдаа ч байнгын азгүйтэл дагаад байдаг мэт л байдаг шүү Үзсэн   1042 2019-04-19
  • "Шинэ бэр" баярын хөтөлбөр Үзсэн   1032 2020-03-06
  • Инээвэл залуужна /видео/ Үзсэн   1057 2017-05-20
  • Орхон аймгийн ардчилсан намын дарга "Зэс" Д.Алтанхуяг 24500 хүнийг хохироож ард түмний дургүйцлийг хүргэж байна Үзсэн   1085 2018-04-17
  • Гоймонгоор бүрж шарсан зайдас Үзсэн   2220 2015-07-20
  • "Яг түүн шиг" шоу Г. Мэнд-Амар (Taeyang- I need a girl) Үзсэн   1037 2017-05-08
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.