|

“Ноход-Нөхөд” -ийн түүхээс...

Монголын кино урлагт нэгэн хүү мэндэлсэн юм. Киночид маань үзэгчдэдээ ухаарал, хайр, хүнлэг энэрэнгүй гээд олон талаас нь нийгмээ харж бүтээлээ туурвидаг. "Ноход" хэмээх хүү мөн л нэгийг бодож, хоёрыг тунгаамаар бүтээл болж. Тус дэлгэцийн бүтээлийн гол дүрүүдэд залуу жүжигчид тоглосон бөгөөд арын алба, зураач, найруулагч, ерөнхий найруулагч гээд бүгд л цус шингэн, нас залуу залуус гар нийлэн бүтээжээ. 

Хийж бүтээх хүслээр тэмүүлсэн залуус илүү ихийг хийж, бүтээх оргилсон хүслээр анхны бүтээлдээ найзуудын тухай өгүүлсэн нь үзэгч надад ихэд таалагдав. Биднийг дэмжихгүй байна гэж гомдлохын оронд хийж, олон саад бэрхшээлийг даван туулсан залууст баяр хүргэх хэрэгтэй. Өнөөгийн залуус бэлэнчлэх сэтгэлгээтэй гэдгийг тэд үгүйсгэж чадлаа. 

Киноны ерөнхий санааг богинохон дурдвал, ердөө  "Ноход" хэмээх солиход "нөхөд" болдгийг харуулсан.

Буруу зам руу хальтирсан, гэхдээ түүнийгээ мэддэг, үйлдлээ засаж залруулахын төлөө тэмцдэг дөрвөн найзын үерхлийг өгүүлэх адал явдалт, драмын төрлийн киног залуус минь үзэж авах гээхийн ухаанаар хандах нь зүйтэй юм уу даа гэсэн бодол төрсний энд онцлон өгүүлье.

Магадгүй та дээрэмчин, хүнд гаруудын тухай өгүүлж гэж трэйлэрээс өнгөц ойлгож болох. Гэхдээ тийм биш энгийн бүтээгдсэн бөгөөд цаанаа давхар утга яваа гэдгийг л ачих хэрэгтэй шүү.

Гол дүрийг бүтээсэн дөрвөн залуусаас сэтгэгдлийг нь сонсоход, маш том туршлага хуримтлагдсан. Дараагийн бүтээлээ юун дээр анхаарах ёстойг илүү олж харсан бүтээл боллоо. Дүрээ бүтээхэд жүжигчин хүн бүрт амар байдаггүй. Тэд нь ч бас амаргүй байсан гэдгийг хэлсэн  хэдий ч жүжигчин мэргэжлийг сонгосноос хойш давуу болгон туулах болно хэмээн даруухан хариултыг өгч байв.

 

1289
  • Боролдойн цаг бүтнээрээ #HD дарж үзнэ үү Үзсэн   2883 2015-04-20
  • Хүнийг тайвшруулдаг төгөлдөр хуурын топ 10 ая Үзсэн   2048 2016-08-24
  • Хэн ч зарлаагүй дэлхийн 3-р дайн Үзсэн   1199 2015-11-11
  • "Мастер тулаанч -2017" тулааны реалити шоу Үзсэн   1134 2017-04-20
  • Twenty one pilots: Heathens Үзсэн   1030 2016-08-23
  • Big Gee - ”Орилоон” Үзсэн   852 2018-01-22
  • "Nb & Sally" нэвтрүүлгийн хөгжилтэй хэсгүүд Үзсэн   1761 2014-12-03
  • Дауны хам шинжтэй хүүхэдтэй ээжүүдийн бичлэг олны сэтгэлийг хөдөлгөжээ Үзсэн   770 2018-03-20
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.