|

Монгол бүсгүй захиалгаар бусдын эд хөрөнгийг шатаажээ

Өмнөд Солонгост суралцдаг 26 настай монгол эмэгтэй солонгос иргэний захиалгаар бэлэн хувцасны дэлгүүр дэх барааг шатаан багагүй хохирол учруулсан талаар тус улсын телевизүүд мэдээлж байна. Тэрээр энэ сарын 18-ны өдөр Сөүл хотын Синданг худалдааны төвийн бэлэн хувцасны лангууны 30 сая воны 400 ширхэг барааг шатаагч бодис цацан шатаасан гэнэ.

Түүнд ижил төстэй бараа худалддаг нэгэн дэлгүүрийн эзэн "Тэр дэлгүүрийн барааг шатаавал хүссэн хэмжээний мөнгийг чинь өгье” хэмээн захиалга өгсний дагуу ийн гэмт хэрэг үйлджээ. Түүнийг лангуун дахь барааг шатаагаад ирэхэд захиалагч "Мөнгө өгөх боломжгүй, мөнгөгүй” хэмээсэн аж. Тэрээр хэрэг үйлдсэнийхээ төлөө 500 мянган вон хүссэн ч огт мөнгө өгөөгүй байна.

Түүнийг хэрэг үйлдэж буй үйлдэл хяналтын камерт бичигдсэнийг Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолжээ. 
 

882
  • BABY Үзсэн   1539 2014-08-20
  • Японы эмсийн хүрээлэнгийн аймшигт түүх Үзсэн   1089 2019-08-21
  • Нисээд байгаа юм биш үү Үзсэн   857 2017-06-28
  • Цензургүй яриа - Б.Жаргалсайхан Үзсэн   2156 2015-02-10
  • 17 арслан ганц зарааг дийлсэнгүй (Видео) Үзсэн   1483 2014-11-26
  • Дуучин Хүрэлээ "Миний дурласан бүсүгй" /Lyrics/ Үзсэн   1582 2016-05-26
  • Дуучин Б.Энхмэндийн дуулсан "Хайрлах гэсэн юмаа" дууг Хятад залуу хулгайлсан уу? Үзсэн   1462 2016-06-02
  • Абу Дабигийн ”их дуулга”-ын шилдэг 10 цэвэр ялалт Үзсэн   1423 2015-11-04
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.