|

Амьд лууны бичлэг хийжээ

Луу хэмээх амьтан бодитоор оршдоггүй гэлцдэг ч тэнгэрт нүргэлэх лууны дуу гэх мэт хэлц үгс хааяа тааралдах нь бий. Эртний үлгэр домогт итгэх юм бол, луу гээч амьтан байнга л газар дээгүүр нисч явдаг байж.  Харин тэдгээр амьтад нь юу байсан талаар өнөөг хүртэл бүрхэг хэвээр явсаар иржээ.

 

Тэд харь гаригийн амьтад уу, эсвэл өөр хэмжигдхүүнт зэргэлдээ ертөнцөөс гэнэт гарч ирсэн зөгнөлт амьтад юм болов уу?

 

Энэхүү бичлэгийг хийсэн хүнд аз таарч, тэрээр Лаосын хилээс холгүй орших Хятадын уулсын дээгүүр нисч яваа лууны бичлэгийг хийх завшаан олджээ.  Харин бичлэгийн эзэн уг амьтныг луу гэдэгт төдийлөн итгэхгүй байгаа учраас зүгээр л нисдэг нууцлаг биет гэж нэрлэсэн байна.

 

Үнэхээр ч нууцлаг гэмээр амьтан харагдана. Шувуу гэхэд төстэй төсөөлөгдчихөөр юм ховор, бас хэмжээгээр нэлээн том. Саяхан гэхэд, Румынд бас иймэрхүү луу харлаа гээд бичлэгийг нь орон нутгийн телевизээр хүртэл гаргаж байжээ.  Тэрхүү бичлэгийн доорх сэтгэгдлүүдээс харахад, румынчууд иймэрхүү луун дүрст амьтантай байнга тааралддаг бололтой.

 

Гэхдээ түүнтэй таарсан хүн бүр ч бичлэг хийж амждаггүй аж. Анх олж хараад учрыг ололгүй шоконд  орж, гэнэт сэхээ аваад зургийг авах гэтэл луу ул мөргүй алга болсон байдаг гэнэ...

 

Dragon Caught on Tape in China

 


 

Д.Мөрөн

Эх сурвалж: ZONE.MN

1655
  • Леонарда “Рианна надад таалагддаг” гэв Үзсэн   1593 2015-03-10
  • ОРТ сувгаар гарсан улсын хэмжээний арьс өнгөний үзэл: “Цагаан арьстнуудын төлөөлөгчид жартгар нүдтэнүүдтэй нэг ширээнд суух хэрэггүй” Үзсэн   2284 2014-12-26
  • Ука дахиад бут авлаа - DURING THE SUNSET Үзсэн   1217 2016-07-28
  • Dancing Queen Монгол хэлээр Үзсэн   4106 2014-07-15
  • Би Оюу толгойн гэрээг ийм гэрээ болчлоо гэж ойлгоод байна зөв үү? Үзсэн   1340 2015-10-14
  • Ухаант хүүгийн үлгэр HD Үзсэн   3549 2014-07-15
  • Кетти Периг өөртөө дурлуулж хормын дотор "Од" болсон "Аmerican idol 2018" шоуны халуухан оролцогч Үзсэн   898 2018-03-14
  • YOUTUBE хуудасны тухай СОНИРХОЛТОЙ баримтууд Үзсэн   1198 2017-07-08
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.