|

"The Beatles" хамтлагийн шинэ бичлэг олджээ VIDEO

Домогт "Битлз" хамтлагийн хэн ч харж байгаагүй шинэ бичлэг олджээ. Австралийн гэрэл зураг, аудио баримтын Үндэсний архивт энэ хальсыг Суэний гэр бүлийнхэн өгсөн байна. Алдартай дөрвөл "The Music of Lennon & McCartney" нэвтрүүлэгт оролцохын өмнөхөн энэ бичлэгийг хийсэн гэнэ. 1965 оны 11-р сарын 1 гэсэн он сартай энэ хальсан дээр "The Beatles" хамтлагийнхан хувцасны өрөөнд байгааг та бүхэн харж байна.

Бичлэгийн эзэн нь Австралийн бүжигчин, нүүр будагч Дон Суэйн гэдэг бүсгүй аж. "Би хувцасны өрөөнд байсан. Тэгээд бид оргилуун дарс ууж суулаа. Энэ үеэр Жон билүү Ринго камерыг авсан, яг хэн нь байсныг би санахгүй байна. Тэр "Чи камерыг буруу ашиглаад байна" гэж хэлэээд камерыг уруу харуулан сэгсэрч эхэлсэн. Бүгд л ийш тийшээ гүйлдээд л. Гэхдээ маш гайхалтай байсан, би Битлзийнхнийг хэлж байна" гэж Дон Суэн дурсчээ. Энэ бичлэгийг огт санамсаргүй илрүүлжээ. Дон Суэний охин гэрийн архиваа ухаж байгаад олсон гэнэ. 

www.mnews.mn
 
1430
  • Майкл Жордан vs Жимми Батлер Үзсэн   1258 2015-08-06
  • МӨРӨӨДЛИЙН ТЕАТР - ЯГ ТҮҮН ШИГ ХОШИН ШОГ 2018 Үзсэн   1359 2018-06-29
  • “МОНГОЛ ХҮҮХДИЙН АМИАР БАЯЧУУД ТОГЛОХ ЭРХГҮЙ” Үзсэн   1343 2018-03-23
  • Яг одоо Сибирт ... Үзсэн   891 2019-08-01
  • Айлгах төлөвлөгөө Үзсэн   2413 2014-07-23
  • "Game of Thrones"-ын жүжигчид бодит амьдрал дээр Үзсэн   1195 2017-08-19
  • Нохой машин барьдаг болсон байна цаана чинь Үзсэн   1844 2015-02-11
  • Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасангийн дуулсан гайхамшигт 5 дуу Үзсэн   954 2019-02-04
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.