|

Гайхалтай хайрын тухай шилдэг 8 бүтээл

Хүн төрөлхтнийг хайр сэтгэлгүйгээр төсөөлөхийн аргагүй. Амьтад хүртэл бие биенээ хүсэн дурлаж, тэр хайрын холбоосоос үр үндэс бий болгож ирээдүйгээ бүтээдэг. Ийнхүү хүн анх үүсч эхэлсэн гэх үе буюу Библи сударт гардагчлан Адам, Ева хоёрын түүхээс авахуулаад хэзээ ч хуучирч, хувиршгүй мөнхийн сэдэв "Хайр" байсаар ирсэн. Бүх цаг үеийн кино уран бүтээлүүдээс хайрын тухай хамгийн гайхалтай сэтгэгдэл олонд төрүүлж чадсан шилдэг 10-н бүтээлүүдийг бид танд хүргэхээр бэлтгэлээ. 
               
1.    Касабланка
"Бид хамтдаа байгаа цагт үргэлж л Парист байгаагаас өөрцгүй" гэсэн жүжигчин Хамфри Богарты үг бидний сэтгэлд тодоос тод сэтгэгдэл үлдээсэн цаг саяхан. Холливудын алтан үеийн сор бүтээлүүдийн нэг Касабланкагийн Илсагийн дүрийг бүтээсэн жүжигчин Ингрид Бергмен бүх цаг үеийн хамгийн сайхан эмэгтэйчүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог. Товчхон хэлэхэд энэ бол хос бүрийн заавал үзэх ёстой кино юм. Үзсэний дараа та хоёрын харилцаа хайр энхрийллийн шинэ шатанд очихыг үгүйсгэхийн аргагүй.
 
 
2. Титаник
Бодит түүхэн явдлаас сэдэвлэн алдарт найруулагч Жеймс Камероны цуут бүтээл нь 20-р зууны сүүл үеэс 21-р зууныг донсолгож чадсан билээ.  Ерөнхийдөө сүйрлийн тухай өгүүлсэн хамгийн романтик бүтээл гэж хэлж болно. Цочирдом хүйтэн далайн усанд гарах гарцгүй болоод живж байгаа хөлөг онгоц болоод амь үрэгдэж байгаа хүмүүсийн доторх шинэхэн залуу хосуудын хайр дурлалд тэнгис далай мэт хэмжээ хязгаар байхгүй болохыг кино үзсэн хүмүүс андахгүй мэднэ. Аливаа зүйлд үргэлж  золиос байдаг гэдгийг мөн хайр хэзээд хуучирдаггүй гэдгийг харуулснаараа энэ жагсаалтын тэргүүнд орохоос өөр аргагүй билээ. Титаник киноны талаарх сонирхолтой баримтуудыг http://www.zuv.mn/page/newsmore/6375 -эндээс үзнэ үү.  
 

 
3. "Хунт нуур" П.И.Чайковский
Бүх урлагийн дотроос хамгийн гайхалтай нь.Хүний сэтгэл хөдлөл, амьдралыг биеийн уян налархай хөдөлгөөнөөр хөг аялгуунд тааруулан харуулж, хүмүүст бие сэтгэлийн таашаал өгдөг. Маш хэцүү хөдөлгөөн, нарийн нягт техник, сэтгэлийн их хөдөлгөөнийг илэрхийлдэг энэ балет П.И.Чайковскийн өөрийнх нь мөрөөдөж байсанчлан балетад амьдралаа зориулсан олон бүжигчин бүсгүйчүүдийн мөрөөдлийн жүжиг, мөрөөдлийн дүр нь болж үлдсэн нь тун ч сонин.
 

 
4. "Ромео Жульетта хоёр" Уилиам Шекспир
Дайсагналцсан гэр бүлийн нэр төрийн золиос болсон өсвөр насны залуухан хүү охин хоёр. Гэвч тэдний бие биен рүүгээ тэмүүлсэн сэтгэл нь хэн хүнээс илүү хүчтэй, бас зоримог. "Хайр гэдэг бол золихуй юм". Хайр сэтгэлийнхээ төлөө өөрсдийн амийг золиослодог нь ялагдаж буй мэт харагддаг ч, магадгүй тэд хамгийн их ялсан нь. Ромео Жульетта хоёрынх шиг хайрыг энэ хорвоо ертөнц өөртөө шингээж чаддаггүй нь гашуун үнэн юм.
 

 
5.  "Beauty and the Beast"
Өнгөрсөн 25 жилд гарсан хамгийн романтик дэлгэцийн бүтээлүүдэд багтаж чадсан Диснейн шилдэгүүдийн нэг. Яагаад "Үнсгэлжин", "Цасан гоо", эсвэл "Нойрсож буй гоо гүнж"-ийг тэд сонгоогүй юм бол? Учир нь Белл бусад шиг царайлаг, сайхан ханхүүд дурлаагүй, харин тэр хэрцгий царайтай араатанг чин сэтгэлээсээ хайрлаж чадсан юм. 
 
 
6.  "Учиртай гурван толгой" Д.Нацагдорж
Нэрт зохиолч Д.Нацагдорж Орос, Герман улсад зорчиж, өрнийн соёлыг үзэж ирээд "тийм л зохиол" /сонгодог бүтээл/ бичихийг хүссэн байж энэхүү бүтээлээ "Үйлийн гурван толгой" нэрээр анх бичиж байжээ. Анх "Учиртай гурван толгой" жүжгийг хөдөө талын гурван бяцхан толгойн дунд эргэлдүүлэн бичсэн эмгэнэлт жүжиг байсан гэдэг. "Учиртай гурван толгой" анх бичигдэхдээ Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаа нарын хооронд болсон янаг амрагийн эмгэнэлт явдлын тухай зохиол байжээ. Гэхдээ амар сайхандаа жаргадаг үлгэр шиг "Учиртай гурван толгой" дуулалт жүжиг хурим найраар төгсдөг. Тиймээс их зохиолч Д.Нацагдорж монгол хүний билэг дэмбэрэл, ашдын ерөөл гэдэг зүйлийг бодоод ингэж эерүүлсэн аж. Угаасаа ч монгол заншил ёсоор сайн санаат хүн ялж төгсдөг учиртай.
 

 
7. "Танихгүй эмэгтэйн захидал" Стефан Цвейг
Нэрт зохиолч Д.Нацагдорж Орос, Герман улсад зорчиж, өрнийн соёлыг үзэж ирээд "тийм л зохиол" /сонгодог бүтээл/ бичихийг хүссэн байж энэхүү бүтээлээ "Үйлийн гурван толгой" нэрээр анх бичиж байжээ. Анх "Учиртай гурван толгой" жүжгийг хөдөө талын гурван бяцхан толгойн дунд эргэлдүүлэн бичсэн эмгэнэлт жүжиг байсан гэдэг. "Учиртай гурван толгой" анх бичигдэхдээ Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаа нарын хооронд болсон янаг амрагийн эмгэнэлт явдлын тухай зохиол байжээ. Гэхдээ амар сайхандаа жаргадаг үлгэр шиг "Учиртай гурван толгой" дуулалт жүжиг хурим найраар төгсдөг. Тиймээс их зохиолч Д.Нацагдорж монгол хүний билэг дэмбэрэл, ашдын ерөөл гэдэг зүйлийг бодоод ингэж эерүүлсэн аж. Угаасаа ч монгол заншил ёсоор сайн санаат хүн ялж төгсдөг учиртай.
 

 
8.  "Миний худалдаж авсан нөхөр" Айн Рэнд
Хайрлана гэдэг заавал авах тухай хэлээд байдаггүй. Өөрийгөө бүрэн зориулах гэдэг үгийг хэн нэгнийг хайрлаж үзээгүй хүн бол хэзээ ч ойлгохгүй. Түүнчлэн бусдад өөрийгөө харамгүй зориулж. Түүнийгээ эх, эцэг шиг нь хайрлаад. Хамтдаа тэмцэж, хамтдаа зовж, хамтдаа бүтээсээр. Өндөрлөгт хамтдаа хүрчихээд. Эсвэл шалбаагт хамтдаа уначихаад. Дараа нь өөрөө түүнд хэрэггүй болох цаг үед орхиж чаддаг байх нь хүний агуу чанар мөн бусуу. Яг энэ зан чанарыг туйлд нь хүртэл үзүүлж чадсан сонгодог бүтээл бол "Миний худалдаж авсан нөхөр" өгүүллэг юм. Айн Рэндийн бүтээлүүдэд эмэгтэй хүн хатуу боловч хайртай хүнийхээ төлөө юуг ч хийж чаддагаараа эр хүнээс үргэлж илүү байдаг гэдгийг сайн тусгадаг. Та энэхүү бүтээлийг цаг алдалгүй -энэ холбоосоор орж уншаарай. Дөнгөж эхний 5-хан мөр явахад л таныг өөртөө соронзон мэт татаж нэгийг тунгааж, хоёрыг ойлгуулахад тань туслах ид шидтэй юм. Нэмж зөвлөхөд хажуудаа алчуур юм уу салфетка тавихад илүүдэхгүй болов уу. 


 
А.Хатангоо 
 

1296
  • Гайхалтай зураач Үзсэн   1008 2017-06-02
  • Монгол орны гайхалтай бичлэг хийсэн залуугаас захидал ирлээ Үзсэн   1689 2015-07-30
  • Асрамжийн газрын эрэгтэй багш хөвгүүдээр нь хаалгыг нь даруулж байгаад охидыг нь хүчинддэг тухай мэдээлэл задарлаа Үзсэн   3248 2014-07-15
  • Та нүүр будаж чадах уу? live нэвтрүүлэг Үзсэн   1128 2016-10-07
  • С.Баярцогтын алдсан бичлэг шуугиан дэгдээж байна (БИЧЛЭГ) Үзсэн   9927 2014-11-08
  • Согтуугаар жолоо барьж буй 2 жаал ... / хахаха / Үзсэн   1014 2015-06-12
  • Балетчин залуу олныг гайхшрууллаа Үзсэн   1270 2014-09-09
  • Өнгөрсөн 100 жилийн хугацаанд эмэгтэйчүүдийн нүүр будалт, засалтанд гарсан өөрчлөлтүүд Үзсэн   2281 2014-12-16
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.