|

Та чихээ хөвөн савхаар цэвэрлэдэг бол дариухан боль гэж зөвлөмөөр байна

Чихээ ухах сонирхолтой олон хүн байдаг. Хобби болчихсон ч яваа. Сард гурван удаа чихээ цэвэрлэх нь эрүүл ахуйд нийцдэг гэнэ. Тэгэхдээ хөвөн савхаар цэвэрлэх нь зөв арга биш.

Манайхан том жижиггүй чихээ чүдэнзний модоор ухах нь элбэг үзэгддэг. Тэгвэл энэ нь буруу ажээ. Эмчийн зөвлөгөөг толилуулья.

ear-cleaning

Чихний гадна сувгийн хананд байдаг тосны булчирхайн шүүрэл болох хулхи нь ярих, зажлах үед эрүүний хөдөлгөөнөөр гадагш ялгарна. Энэ нь бодисын солилцооны ерөнхий хямрал болон янз бүрийн шалтгаан- / чихэнд ус орох, чих угаах, гэмтээх/-аар хулхины булчирхай цочирч, шүүрлийн ялгарал ихсэж, арьсны гуужилттай холилдож аажмаар нягтран хулхин бөглөөс үүсгэнэ.
Төрөлтийн явцад нярай хүүхдийн чихний гадна сувагт ургийн зунгаг, ургийн ус орж сувгийн ханыг цочоосноос хулхитах нь цөөнгүй тохиолддог. Нялх хүүхдийн хувьд заримдаа гулгисан сүү нь чихний сувагт орж хулхи үүсгэх нь ч бий. Хулхийг тогтцсоор нь хуурай, нойтон гэж хуваадаг. Заримдаа идээт үрэвслийн үед идээ,тав бөөгнөрч хатуу бөглөө үүсгэнэ. Хулхины хэмжээ тогтцоос шалтгаална. Ихэвчлэн сонсгол суларна. Чих шуугиж болно. Заримдаа хулхи томорч сувгийн ханыг дарж гурвалсан мэдрэл болон тэнэгч мэдрэлийн төгсгөлийг цочроосноос ханиалгахад өвдөх шинж илэрнэ. Чихийг ухаж цэвэрлэх, угаах үед хэнгэргэн хальс гэмтдэг.
Хүүхдүүд голдуу чихээ чүдэнзний мод, үзүүртэй юмаар ухаж гэмтээх ба тэр нь хэнгэргэн хальсыг цоороход хүргэдэг. Чихэндээ орсон гадны биетийг дураараа оролдож авах гээд буюу угааж, хамраараа битүү амьсгалах дасгал хийж байгаад хэнгэргээ цоолох, чих рүүгээ цохиулах үед ч хэнгэрэг цоорох нь байдаг. Иймд чихээрээ хамаагүй оролдохоос зайлсхийгээрэй. Ер нь чихээ гэмтээх буюу өвдвөл заавал чих, хамар хоолойн эмчид хандах нь чухал.

 


1225
  • Ховорт тооцогдох “Ferrari”-г дуудлага худалдаанд оруулна Үзсэн   1183 2015-10-21
  • Шүүр унасан шулам бодит амьдрал дээр... Үзсэн   2456 2015-03-23
  • Дуучин К.Номинжин: Би согтууруулах ундаа болон мансууруулах зүйл хэрэглэдэггүй сахилтай Үзсэн   1862 2015-05-02
  • “Харь ертөнцүүд-Баримтат кино Үзсэн   1155 2018-12-20
  • Шүүгчдийг ангайлгаж чадсан залуу /Видео/ Үзсэн   1588 2015-03-21
  • Үсээ олон янзаар гоё засах арга /бичлэг/ Үзсэн   1593 2015-12-16
  • Хаа газрын ээжүүд адилхан юм байна дөө Үзсэн   1238 2015-11-09
  • Гайхамшигтай чадвартай хүмүүс Үзсэн   981 2016-01-05
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.