|

Үдээсээ цоожлох оо?! Сонин л юм

Гутлын үдээсний төгсгөл хэсэгт байх дараалсан хоёр нүхний учрыг тэр болгон хүн мэддэггүй. Үнэхээр сонирхолтой, бас ухаалаг зорилгоор хийгдсэн нүх гэдгийг доорх бичлэгээс л мэдлээ. Ихэвчлэн гүйлтийн, явган аяллын болон спортын бүх төрлийн гутланд байдаг энэ нүхийг бид жирийн л нэг үдээсний нүх мэтээр хэрэглэдэг.

Тэгвэл энэ нүх нь ''lace lock'' буюу "үдээсний цоож" гэж нэрлэгддэг байна. Үдээсээ хоёр нүхэнд хийж гогцоо гарган, гарсан нүхнүүдэд үдээсээ сүлжэн хийж дараа нь жирийн үддэг байдлаараа үдээсээ үднэ. Үдээсийг чангалах явцад дээш бус доош нь татахыг санаарай.

Яагаад үдээсийг цоожлох ёстой гэж? Иймэрхүү нүх бүхий спортын гутлыг хүмүүс ихэвчлэн хол газар алхах, гүйх, дасгал хийх, уул хаданд авирах гэх мэтэд өмсдөг. Заримдаа гутлын үдээс суларснаас гутал холхинож, хөлийн өсгий, хуруу, хажуу, цаашлаад хөл урагш хойш гүйснээс улбаалан уланд ч цэврүү үсрэх нь бий. Ядаж байхад цэврүү хагарч идээлнэ, үрэвсэнэ, цус гарч хүндэрнэ, өвдөнө. Эцэс сүүлд нь бид ягаан, бор сорвитой үлддэг. Тэгвэл энэ бүхнээс сэргийлэхийн тулд л үдээсний цоож зориулагдсан аж. 

Үдээсээ цоожилсноор хөл гуталдаа урагш хойш, дээш, доош холхихгүй, хөдлөхгүй, яг л таны хөлний нэг эд эс мэт байх юм. Мөн хамгийн том эрсдэл болох шагай булгарахаас найдвартай хамгаалдаг гэнэ. "Lace lock"-ны нүх байхгүй ч ямар ч гутлын дээд дөрвөн нүхийг хэрэглэн үдээсээ ''цоожилж'' болно. Энэ үйлдлийг хэрхэн зөв хийх тухай доорх бичлэгээс харна уу!


1178
  • Би чамд хайртай 2 бүтэн шууд үзэх Үзсэн   6794 2014-07-18
  • Эмоци Цогтоо, Хүслэн, Мамбо Санти /шинэ дугаар / Үзсэн   1064 2020-03-24
  • Хахаха! Мөнгөтэй хүнтэй сууна гэнэ ээ. Ёстой 5:0 Үзсэн   1209 2016-03-12
  • Шүүгчдийг ангайлгаж чадсан залуу /Видео/ Үзсэн   1598 2015-03-21
  • Ж.Баясгалан: Би 109 мянган тусгай хэрэгцээт хүмүүсийнхээ үзэл бодлыг хуулиндаа шингээж өгнө Үзсэн   1079 2020-03-11
  • Azi Nudend Zoriulsan Odor Tutamiin Hyalbarhan Budalt -- Mongol Tailbartai Үзсэн   2139 2014-07-15
  • Хонгконгод түгшүүр зарлалаа Үзсэн   753 2019-08-01
  • Балжка түрээлээгүйд Хишигдалай баярласан уу хэмээн Нямбаяр ам асуув Үзсэн   1348 2017-03-15
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.