|

Хүүхэд орилох чимээнээр эмээ нь гүйн очтол...

Хоёр сарын өмнөөс Де Люкийн гэр бүл нохой тэжээх болжээ. Тэр нь хоёр настай, Хаус нэртэй герман овчарк бөгөөд эздэдээ маш үнэнч.

 

Сүрлэг овчарк нохой тун удалгүй гэр бүлийн гишүүдийн хайрыг булааж чадав. Томчууд нь хүүхдүүдээ гадагш Хаустай хамт тоглуулахаар гаргадаг болсон байна. Энэ нь ч зөв шийдвэр байсан нь удахгүй нотлогджээ.

 

Тэрхүү гайт өдөр долоон настай Молли байрныхаа арын хашаан дотор нохойтойгоо тоглож байлаа. Гэнэт хүүхэд чангаар орилох чимээгээр эмээ нь яаран гүйж очтол нохой шүдээрээ ямар нэгэн зүйл зуучихсан дороо цовхорч байв. Дөхөж очоод сайн хартал, аймшигт хорт могойг амандаа зуучихсан байх нь тэр!

 

Техасын хорт могой маш аймшигтай. Хэрэв тэрээр бяцхан охиныг хатгасан бол түүний амь нас аюулд учрах байлаа. Харин түүний хор Хауст оногдсон аж.

 

Зоригт овчарк нохой өөрийн биеэр хорт могойн дайралтыг хүлээн авч, бяцхан эзнээ аварч чаджээ. Азаар, эрэлхэг чийрэг нохойн бие махбодь хорыг тэсвэрлэн давж, одоогоор эдгэрч байгаа аж. 

 

1379
  • Youtube marketing Үзсэн   1639 2014-08-25
  • ШӨХТГ-аас болж шатахуун тасрах уу? Үзсэн   620 2021-08-02
  • Just for Laughs Gags Funny Pranks Үзсэн   2099 2014-07-23
  • Цензургүй Сурвалжлага - Ирвэс судлаач Т.Лхагвасүмбэрэлийн амь үрэгдсэн нууцын мөрөөр 2-р анги Үзсэн   1536 2016-01-08
  • Бүсгүйчүүд - Ипотекийн Ж.Энхбаяр оролцов Үзсэн   2238 2014-07-17
  • "Далай ламыг хэрхэн тодруулдаг вэ?" баримтат кино Үзсэн   989 2020-11-03
  • Шоргоолжны үүр дотроосоо хэрхэн харагддаг бол? Үзсэн   2744 2014-10-06
  • Зэвүүн яриа - Бүжигчин итгэгч Төөгөө оролцлоо Үзсэн   1355 2017-03-16
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
    • Огноо: 2017-03-17
    • Бичсэн: Makaela
    That's a genuinely impirsseve answer.