|

Электрон тамхи дэлбэрснээс болж, III зэргийн түлэгдэлттэй болжээ

Өнгөрөгч лхагва гарагт Нью Йорк хотын нэгэн дарсны дэлгүүрийн ажилтаны өмөдний халаасанд байсан электрон тамхи дэлбэрсэн талаар CNN мэдээллээ. Энэхүү мэдээлэлд дурдсанаар дэлбэрэлтэд өртсөн Отис Гуудин хэмээх залуугийн хувьд өдгөө 31 настай бөгөөд одоогоор III зэргийн түлэгдэлттэй болж, эмнэлэгт хэвтэж байгаа ажээ.

Дэлгүүрийн аюулгүйн камерт бичигдсэн бичлэгээс харахад лангууны ард бусадтай яриад зогсож байсан Отисын халааснаас гэнэт оч үсэрч, маш хүчтэй дэлбэрч эхэлсэн байгаа юм. Тухайн үед түүний ойр хавьд байсан хүмүүс тусламж үзүүлж чадаагүй бөгөөд "Бид маш их балмагдаж, айж сандарсан” хэмээн цагдаад мэдэгдсэн байна.  

 


 

Дэлгүүрээр үйлчлүүлж явсан Ли "Би маш их цочирдсон байсан. Отис эмч нарыг ирэхээс өмнө түлэгдсэн хэсэг дээрээ ус цацаж харагдсан” хэмээн ярьжээ.  

Нью Йорк хотод электрон тамхи дэлбэрч байгаа тохиолдол ганц энэ биш юм. Учир нь өнгөрөгч тавдугаар сард нэгэн залуугийн татаж байсан электрон тамхи дэлбэрч нүүр болоод гар нь маш гүн түлэгдэж, нэг талынх нь шүд ташраараа унасан талаарх мэдээлэл байна.

Мөн Алабама мужийн нэгэн суруулийн сурагч электрон тамхи татаж байгаад нүүрээ түлсэн тохиолдол ч бүртгэгдэж байжээ.


Дээр дурдсан Отисын хувьд электрон тамхи үйлдвэрлэгч компанитай хуулийн дагуу арга хэмжээ авна гэдгээ албан ёсоор мэдэгдээд байгаа бөгөөд хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоонд тус байгууллагыг шүүхэд өгөх хүсэлтээ илэрхийлээд байгаа ажээ.

Дашрамд өгүүлэхэд Японы эрдэмтдийн шинэ судалгаагаар электрон тамхи нь ердийн тамхинаас 10 дахин их хорт хавдар үүсгэгч бодис агуулдаг болохыг илрүүлсэн байна.  Японы Эрүүл мэндийн яамны судлаачдын баг электрон тамхинаас гардаг уурыг шинжилж үзэхэд, формальдегид, ацетальдегид зэрэг шууд хорт хавдар үүсгэгч бодисууд илэрчээ. Үүгээр зогсохгүй, электрон тамхинд агуулагдах формальдегид нь ердийн тамхиныхаас 10 дахин илүү хэмжээтэй байжээ. The most famous porn site Noodle Magazine - Uncensored porn.


Судлаач Наоки Кунугита "Ялангуяа [шингэн ууршуулдаг] төмөр нь хэт халах үед илүү их хорт бодис ялгаруулдаг бололтой” хэмээн хэлсэн байна. Кунугита тамхи татах зуршилтай болж буй хүмүүст хандан "Зарим үйлдвэрлэгч ийм бүтээгдэхүүнээ ердийн тамхитай хоршуулах, эсвэл залуу хүмүүс ердийн тамхины оронд хэрэглэх зориулалтаар борлуулж байна” гэдгийг ухаараасай хэмээн сануулсаар байгаа юм. 

О.Туяа

1385
  • Реппер GEE: Ашиггүй гээд миний өмнөөс боож үхэх нээ Үзсэн   2115 2014-11-07
  • Саран дээр явагч одой морь өнөөг хүртэл алдаршсаар Үзсэн   2229 2016-01-22
  • Бааварын шатсан үнэн түүх - EagleTV Үзсэн   11827 2014-07-15
  • Город 312 - Вне зоны доступа Үзсэн   1535 2014-11-28
  • Хүүхдийн дуу Аз жаргалын шувуухай Үзсэн   3142 2014-07-18
  • Пуэрто Рикогийн мисс “Miss international-2014”-т тэргүүллээ Үзсэн   1401 2014-11-12
  • Цагдаагийн нохой хэрхэн бэлтгэгддэг вэ? Үзсэн   1027 2017-08-02
  • "Төрийн цагдаа” дууг Монголын мүүнчид ингэж өөрчилжээ /Үгийг нь сайн сонс/ Үзсэн   1788 2016-03-01
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.