|

Аймшигт аллагад уриалан дуудагч Флакка Монголд орж ирсэн үү

Өнгөрсөн наймдугаар сарын дундуур АНУ-ын Флорида мужид 19 настай Аустин Харриуф хэмээх оюутан залуу хос хоёрыг гэрт нь хөнөөсөн аймшигт хэрэг гарчээ. Флоридагийн их сургуулийн оюутан Аустины алуурчин болсон шалтгаан "Флакка" хэмээх хар тамхи байсныг шинжээчид илрүүлсэн юм. Аустин хос хоёрыг хутгалж хөнөөгөөд зогсохгүй хохирогчийн нүүрийг идэж байхдаа цагдаагийнханд баривчлагдсан юм. Өөрийн ухаангүй болсон оюутныг цагдаагийнхан зогсоох гээд дийлээгүй. Тиймээс нэмэлт хүч дуудаж, тусгай бэлтгэгдсэн дөрвөн цагдаа арай гэж тогтоож авчээ. Цагдаагийнхан түүнийг яг л араатан шиг авирлаж байсан гэж тэмдэглэсэн юм.

 


Флакка бол шинэ төрлийн хар тамхи. Хүнийг мансууруулах, тэр ч бүү хэл бүр зомби хэмжээнд хүртэл ухаанаа алддаг энэ хар тамхи БНХАУ-д үйлдвэрлэгдсэн. Харин 2013 оноос уг бодисыг хэрэглэх хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн баримт бий.


Флакка бол кокаин ба Амфетамин буюу Метамфетамины гидрохлоридын холимог бодис. Амфетамин бол клубын хар тамхи гэдгээрээ алдартай. Энэ хар тамхийг хэрэглэсэн хүн ядрах, эцэж цуцахыг мэдрэхээ байдаг. Үүнээс болоод клубт бүжиглэж цэнгэх дуртай залуус амфетамин уугаад олон цагаар огт ядралгүй цэнгэдэг гэнэ. Зах зээлд ердөө 5 ам.доллароор зарагддаг энэ бодис олон улсад өргөн хэрэглээ болж буйд аюулын дохио болж байна.


АНУ-ын Засгийн газар хар тамхитай тэмцэхийн тулд сүүлийн 45 жилд нэг триллон ам.доллар зарцуулсан. Дэлхийд томд тооцогдох шоронгийн систем байгуулаад ч үр дүн гаргаж чадаагүй аж. Үүний шалтгааныг иргэдийнх нь дунд хар тамхины талаарх ойлголт муу байдагтай холбоотой гэж үзэж байгаа юм.
Монголд ч гэсэн энэ төрлийн хар тамхи орж ирж залуусын дунд диско клубэр хэрэглэгдэж эхэлж байгаа гэсэн мэдээлэл бий учир, залуус та бүхнийг энэхүү аймшигт тахлаас сэргийлэхийг анхааруулж байна. 

 
 
 

1501
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.