|

Vixole – Дэлгэцтэй гутал

Vixole брэнд нэгэн шинэ загварын сонирхолтой пүүз танилцуулжээ. Компанийн залуус краудфандаар хөрөнгө босгож анхны лед гэрэл, мэдрэгч, апп ашиглаж болох пүүз бүтээжээ.


 

Пүүзний онцлог бол өөрийнх нь апп-ийг ашиглан өөрийн хүссэн загвараа гутлан дээрээ гаргаж  болно. Мөн GPS ашиглан алхам хэмжигч хүртэл гаргаж, хаагуур явсанаа дараа нь тооцоолж болно. Түүгээр ч зогсохгүй дуу, хөдөлгөөн мэдэрч, Open API нь бусад апп-тай зохицон, AR/ VR тоглоом хүртэл тоглох боломжтой болох юм. Пүүзийг ус, дулааны хамгаалаттай бүтээж, утасгүй цэнэглэгч хавтан дагалдуулах юм байна. Нэг цэнэглэсэн байхад 8 цаг ажиллана гэж зохион бүтээгчид ярьжээ.

pokemon-go-led-sneakers_ob3vpb

Компани бүтээгдэхүүнээ 2017 оны 6 сард худалдаанд нийлүүлнэ гэж мэдээлжээ. Эхний ээлжинд зөвхөн дэлгэцтэй энгийн загвар, мэдрэгчтэй нэмэлт загвар гарах юм байна. Пүүз 150-300$ орчим үнэтэй борлуулагдаж, эрэгтэй, эмэгтэй бүх хэмжээгээр үйлдвэрлэгдэнэ болно.

921
  • Гэрийн нөхцөлд амны хаалт хийх зөвлөмж Үзсэн   889 2020-03-03
  • Жинхэнэ рок барилгачин Үзсэн   1452 2014-09-16
  • Big gut dance-Том гэдэсний бүжиг Үзсэн   1426 2014-08-20
  • ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ "КАМАЗ" МАШИН ЖОЛООДОВ Үзсэн   956 2018-05-16
  • Багш таныг дуулъя - дуучин Э.Дашням Үзсэн   749 2021-10-14
  • Эможи киноны трейлер гарлаа Үзсэн   1366 2016-12-21
  • Леброн Жеймс сагсан бөмбөгийн түүхэнд 40 мянган оноо авсан анхны тоглогч боллоо Үзсэн   1066 2024-03-04
  • Хүүхэд хулгайлах хэр амархныг харуулсан сургамжтай туршилт Үзсэн   843 2019-05-19
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.