|

Google-ийн танилцуулсан бүхнийг эндээс

Өнгөрсөн шөнө Google компани хэд хэдэн шинэ ухаалаг утас, шинэ Chromecast болон цоо шинэ таблет төхөөрөмж танилцууллаа. Хэрвээ та үзэж амжаагүй, сонсож амжаагүй бол үйл ажиллагааны онцлох зүйлсийг тоймлон хүргэж байна.
 
Google Компани хоёр шинэ утас танилцуулсан бөгөөд 5,7 инчийн дэлгэцтэй шинэ Nexus загварыг Хятадын Huawei компани үйлдвэрлэжээ. Харин олон жилийн турш хамтран ажиллаж байгаа LG компани Nexus 5X гэдэг арай жижиг утсыг үйлдвэрлэж байгаа юм байна.
 
Nexus 6P утас үйлдвэрээс гарахдаа Android 6,0 үйлдлийн системтэйгээр гарч ирэх бөгөөд борлуулсан утасныхаа тоогоор дэлхийд гуравдугаарт жагсаж буй Huawei компани одоо улам хүчирхэг болно гэдэг ойлгомжтой.
 
Энэ хоёр утас арав дугаар сарын сүүлээр худалдаанд гарах аж.
 
Nexus 6P

  • 5,7 инчийн дэлгэц нь 2560х1440 цэгийн нягтралтай
  • USB-C оролттой
  • Хурууны хээ уншигчтай
  • 178 грамм жинтэй
  • Найман цөмт Snapdragon 810 процессор
  • 3GB RAM
  • 32GB, 64GB, 128GB
  • 3450mAh батарей

Камер

  • Үндсэн камер 12,3 мегапиксел Sony мэдрэгчтэй
  • Нүүрэн талын камер 8 мегапиксел
  • 4К бичлэг хийж чадна
  • 240fps хүртэлх хурдаар Slow Mo бичлэг хийнэ

Үнэ /Их Британи, АНУ, Австралид урьдчилсан захиалга авч эхэлсэн/

  • 32GB - 499 ам. доллар
  • 64GB – 549 ам. доллар
  • 128GB – 649 ам. доллар

Nexus 5X

  • 5,2 инчийн дэлгэц нь 1080х1920 цэгийн нягтралтай
  • USB-C оролттой
  • Хурууны хээ уншигчтай
  • 136 грамм жинтэй
  • Дөрвөн цөмт Snapdragon 808 процессор
  • 2GB RAM
  • 16GB, 32GB
  • 2700mAh батарей

Камер

  • Үндсэн камер 12 мегапиксел
  • Нүүрэн талын камер 5 мегапиксел
  • 4К бичлэг хийж чадна

Кейбоардтай Pixel C таблет

 

 

Google компани Chromebook-ийг таблет төхөөрөмжтэй хольсон бүтээгдэхүүн болох Pixel C таблетаа танилцууллаа. Кейбоардыг нь салгаад ашиглаж болох учир та энэ төхөөрөмжийг худалдаж авбал таблет, лептоп зэрэг авч байгаа гэсэн үг болно.

Үндсэндээ Microsfot Surface, том хэмжээтэй iPad-тай ижил төрлийн төхөөрөмж юм. Кейбоард нь Bluetooth-ээр холбогдох бөгөөд индукцийн цэнэглэгчээр цэнэглэх учир та ашиглаж байгаа тохиолдолд хэзээ ч цэнэг нь дуусахгүй.

10,2 инчийн хэмжээтэй энэ таблет үйлдвэрээс Android 6.0 үйлдлийн системтэй гарах бөгөөд зул сарын баярын үеэр худалдаанд гарах аж. Үнийн хувьд таблет нь 499 ам. доллар, кейбоард нь 199 ам. доллар.

Chromecast 2

Google компани хоёр жилийн өмнө анх Chromecast-ыг худалдаанд гаргаснаас хойш 20 сая бүтээгдэхүүн борлуулжээ.  Тэгвэл гурван өнгөний сонголттой Chromecast 2 төхөөрөмж 3,4 Ghz болон 5 Ghz Wi-Fi-д холбогдох бөгөөд илүү хурдан ачаалладаг болсон юм байна.

Түүнчлэн Showtime, Sling TV зэрэг үйлчилгээг дэмжих шинэ аппликейшн гарчээ. Өнөөдрөөс эхлэн худалдаанд гарч буй энэ төхөөрөмж урьдын адил 35 ам. долларын үнэтэй аж. Хар, шүрэн улаан, шар гэсэн өнгөний сонголттой.

Chromecast Audio


 
Chromecast 2 дүрс дамжуулах төхөөрөмжөөс гадна Google компани Chromecast Audio гэдэг төхөөрөмж танилцууллаа. Хэрэглэгч энэ төхөөрөмжийг ашиглан өөрийн гар утсаа ямар нэг утас ашиглахгүйгээр өсгөгчтэйгээ холбон сонсож болох бөгөөд Pandora, Spotify зэрэг аппликейшнүүдийг ашиглаж ч болох аж.
 
Үнийн хувьд мөн л 35 ам. доллар бөгөөд өнөөдрөөс худалдаанд гарч байгаа.
 
Андроид Marshmallow


 
Android үйлдлийн системийн дараагийн хувилбар Marshmallow-ыг албан ёсоор хэрэглэгчдийн гарт хүргэхэд бэлэн болжээ. Хэрвээ та Nexus 5-с хойшхи утас ашигладаг бол ирэх долоо хоногоос эхлэн Android 6,0 үйлдлийн системийг ашиглаж эхлэх юм.
 
Шинжээчдийн таамаглаж буйгаар ирэх долоо хоног гэдэг нь аравдугаар сарын 5-ны өдөр байж болох бөгөөд өөр компанийн ухаалаг утас хэрэглэгчид ирэх сарын эхээр энэ үйлдлийн системийг ашиглаж эхлэх байх.

 

Сэтгүүлч А.Ихсанаа

594
  • Аяыг таа - шоу нэвтрүүлэг /Төөгөө, Шижирээ, Баачка/ Аймар продакшн Үзсэн   612 2017-07-04
  • Б.Дэлгэрсайхан: Ипотекийн зээлийг хөдөө орон нутагт олгох уу /ВИДЕО/ Үзсэн   305 2016-12-21
  • life style-Чингэлтэй дүүргийн цагдаа Үзсэн   194 2018-10-30
  • ODNO'S TALK SHOW - TS. HULAN Үзсэн   1611 2014-07-15
  • Ц.Элбэгдорж : Засгийн газрын бүх гишүүд УИХ-ын гишүүн байх шаардлагагүй! (БИЧЛЭГ) Үзсэн   640 2014-10-09
  • ИХ АВАРГА Д.ДАГВАДОРЖ-ийн Цензургүй яриа Үзсэн   695 2015-05-19
  • Шат бүхэн даваа байдаг Үзсэн   547 2014-12-19
  • Трамп: Мэтгэлцээний өмнө Хиллари Клинтон сэргээшийн тест өгөх ёстой VIDEO Үзсэн   370 2016-10-17
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
    Нэр:*
    И-мэйл:
    Сэтгэгдэл:
    Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler