|

Энэ улиралд гарсан загварын 10 шилдэг богино хэмжээний кино

1. Kenzo World - The New Fragrance, Спайк Жонз, Kenzo.

Kenzo World сүрчгийн сурталчилгааг "Her" киноны найруулагч Спайк Жонз бүтээсэн юм. Нийт гурван минут үргэлжлэх энэхүү видеонд жүжигчин, экс балетчин Маргарет Куоли (жүжигчин Энди МакДауэллын охин) оройн зоогоос зугтан бүжиглэж, хачирхалтай хөдөлгөөнүүдийг хийнэ. Уг видеоны бүжгийг Райан Хеффингтон дэглэсэн юм. Тэрээр дуучин Sia-гийн "Chandelier" клипний бүжгийг зохиосон гэдгээрээ алдартай.

2. Wolves - Стивен Кляйн, Balmain.

Balmain брэндийн бүтээлч захирал Оливье Рустен ба түүний найзууд болох Кардашьян-Уэстийн гэр бүл Каньегийн клипийг тус маркийн шинэ цуглуулгын сурталчилгаатай нэгтгэжээ. Wolves клипний зураг авалтыг загварын салбарын хамгийн өндөр цалинтай, нөлөө бүхий зурагчин Стивен Кляйн хийсэн юм.

3. King Puppy - Уильям Стробек, Supreme

Нью-Йорк хотоос гаралтай Supreme брэнд Nike компанитай хамтарч Nike SB Zoom GTS х Supreme нэртэй шинэ пүүзний загварыг танилцуулсан. Тэд энэхүү сурталчилгааг хийхдээ сонгодог скейтерүүдийн видеог ашигласан юм. Тиймээс энэхүү видео нь зүгээр ч нэг сурталчилгаа биш харин хоёр өөр багийн тэмцээнийг харуулж байна.

4. Gucci, намар/өвөл 2016 - Глен Лачфорд

Энэхүү богино хэмжээний кинонд маш олон неон гэрэл, савангийн хөөс ба шөнийн Токиод зугаацах 20 орчим насны залуучууд гарна. Яг л бүрэн хэмжээний кино шиг хадмал бичигтэй энэ киног найруулагч Глен Лачфорд Gucci-д зориулж хийсэн юм.

5. The Love with Which I Wash - Харли Вейр, Wales Bonner

Энэ киноны үйл явдалд найруулагч Харли Вейр Энэтхэг улсад,  Делигээс Жунагадх хүртэлх адал явдалтай аялал хийнэ. The Love with Which I Wash кинонд барууны эрэлхэг байдлын ойлголтыг эвдэх бөгөөд үүнийг цоо шинэ өнцгөөс харуулах болно.

6. The Tale of Thomas Burberry - Азиф Кападиа, Burberry

Найруулагч Азиф Кападиа энэхүү богино хэмжээний кинонд Burberry брэндийн үүсгэн байгуулагч Томас Берберригийн түүхийг өгүүлдэг. Томасын дүрд Донал Глисон тоглосон бол түүний хайртай бүсгүйн дүрийг жүжигчин Сиенна Миллер бүтээжээ.

7. The Seven Deadly Sins of Edward Enninful - Ник Найт, Showstudio and Beats

Их Британийн зурагчин Ник Найт "The Seven Deadly Sins of Edward Enninful" богино хэмжээний кинонд Библийн сударт гардаг долоон нүглийг Кейт Мосс, Наоми Кэмпбелл, Карли Клосс зэрэг супер моделиуд болон дуу бичлэгийн тусламжтай маш бодитойгоор харуулна.

8. Alexander Wang, намар/өвөл 2016 - Director X

Alexander Wang брэндийн намар-өвөл 2016 цуглуулгын сурталчилгаанд Зои Кравиц, Skrillex, Кайли Женнер, Tyga, Vince Staples, ASAP Ferg, Big Sean, Анна Эверс нар оролцож, канадын найруулагч Director X найруулсан юм. Энэхүү видео нь дизайнер Александр Вангийн дуртай  хип хоп дууны клип ба "Ferris Bueller's Day Off", "Can't Hardly Wait" зэрэг кинонуудыг нийлүүлсэн мэт санагдлаа.

9. Marc Jacobs, намар/өвөл 2016 - Дэвид Симс

Кортни Лав, Кара Делевинь, үслэг эдлэл өмсөж, тамхи татсан Марк Жейкобс гээд маш олон алдартнууд уг видеонд харагдана. Энэхүү готик видеог зурагчин Дэвид Симс хийсэн байна.

10. Blah Blah Blah - Ролло Жексон, adidas Football

Blah Blah Blah нэртэй тус богино хэмжээний хагас анимэйшн кино нь зөвхөн хөл бөмбөгийн тоглолт төдийгүй хөгжөөн дэмжигч болон тоглогчдын сэтгэлийн хөдөлгөөнийг маш тод гаргадаг. Ямартаа ч спорт хувцасны сурталчилгаанд төгс тохирсон бүтээл болжээ.

Эх сурвалж: http://buro247.mn/culture/news/ene-ulirlyn-zagvaryn-shildeg-10-bogino-khemzheeniy-kino.html

1050
  • ШИНЭ КЛИП: Баярцэцэг & old school- Сарнай цэцэг Үзсэн   689 2022-03-10
  • Т.Чимгээг эрүүдэн шүүсэн бичлэг Үзсэн   633 2021-03-11
  • Жүжигчин Кристен Стюарт Диана гүнжийн дүрд тогложээ Үзсэн   489 2021-08-27
  • “Дүрвэгсдийн жимээр” баримтат киног бүрэн эхээр нь хүлээн авч үзнэ үү Үзсэн   1366 2017-01-05
  • Хүн харагдаж байгаа шигээ байдаггүй юм Үзсэн   975 2016-01-22
  • Монголын танкчид танкийн биатлоны дэлхийн аваргад оролцож буй бичлэг Үзсэн   1605 2014-08-07
  • 2014-07-18-н 14:10 цаг Энхтайваны гүүрний баруун талын Обуд дугуй, 470&570 SERVICE засварын газрын гаднаас машинаас гар цүнх хулгайд алдлаа УТАС : 95753907, 98221085 Үзсэн   1897 2014-07-19
  • Нялх хүүхэд Нохой хоёрын тэмцэл буюу Хөөрхөнүүдийн тулаан Үзсэн   1414 2014-08-12
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.