|

Долоон сартай хүүг нь зоддог байжээ

Эцэг эхийг нь гадагш гарах болгонд 7 сартай хүүг нь зодож харгисладаг байсан асрагч нохойноос болоод шүүхийн өмнө сууж ял сонссон талаарх мэдээллийг хүргэе. Хэдийгээр энэ хэрэг гурван жилийн өмнө тохиолдсон ч өнөөг хүртэл хүүхэд асрагчдын харгислал тасрахгүй байгаа билээ.

 

Дээрх хэргийн тухайд хүүхдийн эцэг эх, асрагч руу учир шалтгаангүй дайран хуцах нохойгоо хараад хардах сэтгэл төрөөд дуут бичлэг хийж хэргийг илэрүүлсэн байна. Америкийн Өмнөд Каролина мужийн Чарлестон хотын иргэн Бенжамин уг хэрэг гарахаас жилийн өмнө хүүгээ асрагчаар харуулахаар болсон бөгөөд асрагч ирээд таван сар орчимын дараа энэхүү үйлдлийг нь илрүүлжээ.

Бенжаминий гэр бүл учир битүүлгээр хүүхэд асрагч руу нь дайраад байгаа нохойгоо ямар нэгэн зүйл хэлэх гээд байгааг нь мэдсэн учраас ажилдаа явахаасаа өмнө утсаа дуу хураагч дээр нь тавиад буйдангийнаа завсар хийж орхисноор асрагчийн хүүг зодож, харааж байгаа дуу хураагдсан байна.

Хүүгийн аав энэ талаар сэтгүүлчдэд "Бид бүхэл бүтэн таван сар харуулчихаад мэдээгүй байхад нохой минь бидэнд хэлсэн. Хэрэв тэр бидэнд мэдэгдээгүй бол хүүг минь зодсоор л байх байсан. Миний нохой хүүгээс минь гадна маш олон хүүхдийг аварлаа” хэмээн ярьжээ.

Хүүхэд асрагч эмэгтэйг шүүхийн байгууллага саатуулан, хорих ялаар шийтгэсэн байна.


1255
  • John Legend - Preach Үзсэн   1425 2019-02-21
  • Хэлгүй репер Үзсэн   2107 2014-08-27
  • Ариунбаатарын тус уралдааны шалгаруулалтанд дуулж буй сонирхогч зураглаачийн нэгэн бичлэг Үзсэн   1821 2014-10-27
  • Амрагтаа хөөгдөн гудамжинд нүцгэн гарсан эрийг хөлдөж үхэх шахаж байхад.../бичлэг/ Үзсэн   1974 2016-11-29
  • Утгын чимэг Богино өгүүллэгийн наадам Үзсэн   1946 2015-01-05
  • Морьтой ч болоосой МУСК Үзсэн   2683 2014-07-18
  • МУГЖ Т.Ариунаа жүжигчин Т.Бархүү нарын төгс хоршил "Чамдаа уусна" дууны видео клип цацагдлаа Үзсэн   1291 2018-10-22
  • Б.Навчаа гэдэс иддэгээ хүлээн зөвшөөрч, уучлал гуйлаа Үзсэн   1493 2015-04-22
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.