|

Үр хөндөлтөөс амьд гарсан хүүгийн илтгэл олныг бишрүүлэв

Иосия Преслигийн гэр бүл 

Өмнөд Солонгосоос гаралтай, Оклахомад амьдардаг, 18 настай Иосия Пресли хүүгийн илтгэл олныг бишрүүлжээ. Түүний ээж 18 жилийн тэртээ жирэмсэн болсноо мэдээд үр хөндүүлэх гэж байсан ч аз болоход хүү амьд гарчээ. Учир нь хоёр сартай жирэмсэн эмэгтэйн хэвлийд ихэр хүүхэд байгааг мэдээгүй эмч ихрийн нэгийг авч, харин Иосия хүүг үлдээсэн байжээ. Хэдэн сар болоход дахин үр хөндөлт хийлгүүлэхэд оройтсоноо мэдсэн эх нь түүнийг төрүүлсэн ч хаясан байна. Хүү үр хөндөлтийн гайгаар нэг гаргүй төржээ.

 

 Иосия хүү "Уучлалт ба Хүний амьдралын үнэ цэнэ” сэдэвт илтгэл уншсан нь олон хүнийг бишрүүлжээ. Учир нь хэр их зовлонг туулж хүн болсноо мэдээд төрсөн эцэг эхдээ голдоо ортол гомдож байсан хүү "Хүүхэд бүр бурхнаас заяадаг болохоор би ч мөн заяа төөргөөрөө хүн болсон учир тэднийг уучилсан. Бурхан надад ямар их хайртайг би мэдсэн” гэхэд хуран цугласан 800 гаруй хүн зэрэг алга ташсан юм. 

Эхдээ хаягдаж асрамжийн газарт өссөн Иосия хүүг есөн хүүхэдтэй, Оклохомагийн гэр бүл өргөж авчээ.

 

 


 

Тэрээр "Миний ах эгч, дүүгийн төрсөн эцэг эх үр хөндөлтийг сонгоогүй учир бид өнөөдөр ингээд халуун ам бүлээрээ байна. Тиймээс үр хөндөлт бол цорын ганц арга зам биш юм. Хүүхэдтэй болохыг хүсдэг олон гэр бүл байдаг. Үрчлэлт бол үр хөндөлтөөс илүү зөв шийдвэр” гэжээ.

 


1107
  • Шүүгчид "шоконд" оров Үзсэн   1319 2016-06-27
  • Д.Отгондалай УЙЛЖ байна Үзсэн   1454 2016-08-15
  • Коби Брайнтын шилдэг ”шагай мултлалтууд” Үзсэн   1340 2015-07-21
  • В.Путин шиг омог бардам үг хэлж чадах Төрийн тэргүүн Монголд байна уу? Үзсэн   733 2017-05-10
  • Цензургүй мэтгэлцээн-ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛ УУ, ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛ УУ Үзсэн   845 2018-10-27
  • Эрчүүдээ гэж банталтаас өөрийгөө цэвэрхээн аваад гарах юм даа... Үзсэн   1558 2015-06-12
  • Заяа & Одзаяа /Хосын жор Үзсэн   604 2019-02-12
  • “Солиотой баян Азиуд” инээдмийн киноны байрыг “Гэлэнмаа” эзэлжээ Үзсэн   1193 2018-09-12
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.