|

2016 оны Toyota Land Cruiser 200 автомашины ВИДЕО танилцуулга

Forbes сэтгүүлээс жил бүр эрхлэн гаргадаг Дэлхийн хамгийн үнэ цэнэтэй брэндийн жагсаалтад Toyota гурав дахь удаагаа  эхний аравт багтжээ.  Жагсаалтыг Apple, Google тэргүүтэй технологийн компаниуд тэргүүлсэн бол Toyota автомашины салбарын хамгийн үнэ цэнэтэй брэнд болсон юм.

Yoshiwara үйлдвэр өнөөдөр 90 секунд тутамд нэг ширхэг Land Cruiser 200 автомашин үйлдвэрлэж байна

Автомашины салбарын хувьд Toyota-ийн араас BMW, Mercedes-Benz, Honda, Ford зэрэг автомашин үйлдвэрлэгчид жагсжээ. 1937 онд үүсгэн байгуулагдсан Toyota Motor Corporation 1951 оноос эхлэн Land Cruiser загварын автомашиныг үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд 49 жилийн дотор энэ загвараас нийт 3.72 сая ширхгийг борлуулсан гэдэг.

Энэ удаад бид та бүхэнд 2008 оноос хойш үйлдвэрлэгдэж буй Land Cruiser 200 автомашины 2016 оны загварыг Toyota Motor Corporation-ийн Монгол дахь албан ёсны борлуулагч Таван Богд ХХК-тай хамтран танилцуулж байна. Таван Богд ХХК-ийн  борлуулалтын менежер Ц.Амартүвшин машиныг танилцууллаа.


Land Cruiser автомашины төрөлх нутаг гэгддэг Yoshiwara үйлдвэр өнөөдөр 90 секунд тутамд нэг ширхэг Land Cruiser 200 автомашин үйлдвэрлэж байна. Үйлдвэрийн угсралтын ажлын 95 хувийг робот, 5 хувийг хүмүүс гараар хийдэг бөгөөд Land Cruiser 200 автомашин нийт 8,000 орчим эд ангиас бүрддэг аж.

1 | 8 фото
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Toyota Motor Corporation-ийн хамгийн урт хугацаанд үйлдвэрлэж буй Land Cruiser загварын автомашины түүхэн замнал:

  • 1950 он. Солонгосын дайны улмаас цэргийн зориулалттай хөнгөн SUV загварын эрэлт бий болжээ
  • 1953 он. Toyota 4 дугуйн хөтлөгчтэй BJ автомашиныг үйлдвэрлэж эхлэв
  • 1954 он. BJ загварыг Land Cruiser гэж нэрлэлээ. Компанийн техникийн албаны захирал Хенжи Үмехара Land Cruiser гэдэг нэрийг анх зохиосон байна. Тэрээр дурсахдаа: "Англид бидэнд Land Rover нэртэй өрсөлдөгч байсан. Тиймээс өрсөлдөгчөөсөө дутахааргүй тод сонсогдох нэр олох хэрэгтэй байлаа. Ингээд л би машинаа Land Cruiser /Газрын хөлөг/ гэж нэрлэхээр шийдсэн юм” гэжээ.
  • 1955 он. Land Cruiser BJ20-г үйлдвэрлэж эхлэв.
  • 1960 он. Land Cruiser 20 серийн оронд 40 серийг үйлдвэрлэж эхэллээ.
  • 1961—1965 он. Үйлдвэрлэл 50,000 ширхэгийг давав. АНУ-ын хамгийн өндөр борлуулалттай автомашин болов.
  • 1967 он. Land Cruiser 40 серийн зэрэгцээ Toyota Land Cruiser 55 серийг үйлдвэрлэж эхлэв.
  • 1980 он. Land Cruiser 60 серийг үйлдвэрлэж эхэллээ.
  • 1984 он. Land Cruiser 70 серийг үйлдвэрлэж эхлэв.
  • 1987 он. Toyota Land Cruiser Prado-г үйлдвэрлэж эхлэв.
  • 1990 он. Toyota Land Cruiser 80-ийг үйлдвэрлэж эхлэв.
  • 1996 он. Land Cruiser 90 Prado-г үйлдвэрлэж эхлэв.
  • 1998 он. Land Cruiser 100-г үйлдвэрлэж эхлэв.
  • 1999 он. Арын эгнээний зорчигчдын агааржуулалтын тохиргоог тусад нь хийх боломжтой болов.
  • 2000 он. Land Cruiser-ийн 50 жилийн ой. Нийт 3.72 сая автомашин борлуулсан байна.
  • 2002 он. Land Cruiser 120 Prado-г үйлдвэрлэж эхлэв.
  • 2008 он. Land Cruiser 200-г үйлдвэрлэж эхэллээ.
  • 2009 он. Land Cruiser 150 Prado үйлдвэрээс гарч эхлэв.
798
  • Салатныхаа төмсийг ингэж арилгавал хурдан юм байна Үзсэн   2748 2015-02-03
  • Зэвүүн яриа - "Ойрхон" дуугаа гаргаад байгаа дуучин Bhiisma оролцлоо Үзсэн   809 2018-09-17
  • Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд! Үзсэн   726 2016-03-08
  • Б.Шижирбат I 3-р шат I Дугаар 1 I Авьяаслаг Монголчууд 2016 Үзсэн   1079 2016-11-15
  • Димаш Кудайбергены шинэ бүтээл "BATTLE OF MEMORIES" дуу цацагдлаа Үзсэн   962 2020-01-18
  • З.Энхболд Н.Алтанхуягийг яагаад “нас барсанд” тооцов? Үзсэн   870 2014-11-10
  • Emotsi - Хүүхдийн Цэцэрлэг АЗТАЙ БАДАРЧИН 2017 Үзсэн   1381 2017-04-19
  • "Алтан намар" дууны тухай Үзсэн   4528 2014-11-08
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.