|

Үл мэдэгдэх биетүүдийн гавал бүхий #Аненербе-н хайрцаг олджээ

III Рейхийн "Аненербе” байгууллагын шошготой хайрцгийг археологичид Кавказаас олжээ. Оросын Адыгей дахь Каменномостский тосгоны орчмоос эдгээр үл мэдэгдэх биетүүдийн араг яс маш сонин бүтэцтэй. 

"Олдсон 2 гавал нь эрүүгүй, дагзын яс байхгүй, мөн зулайн ясгүй, дээр нь сээр нуруундаа нүхтэй тул харь гарагийнхныг санагдуулж байна. Одоогоор ямар амьтан гэдгийг нэг ч эрдэмтэн тодорхойлж чадахгүй байна" гэж Оросын газар зүйн нийгэмлэгийн бүс нутгийн тэргүүлэгч Игорь Огай мэдэгдлээ. 

Дашрамд дурдахад, далдын хүч ба харь гарагийнхныг судалдаг Германы нацистуудын #Аненербе байгууллага нь археологийн малталт, улс үндэстнүүдийн шүтээн газруудад онцгой анхаарал хандуулдаг байсан юм. Энэ байгууллагын ерөнхийлөгч Генрих Гиммлер байсныг та бүхэн санаж байгаа байх. 

И.Огай "Адыгей маш нууцлаг газар, одоо ч гэсэн олон бөө, зөнбилэгч, далдыг харагчид ийшээ ирж хүчээ сэлбэдэг" гэж ярилаа. Гэхдээ Оросын археологичид "Эдгээр гавал харь гарагийнхантай холбоогүй байх. Харин гол мөрний усанд их гэмтэж өөрчлөгдөөд эрэг дээр хаягдсан хонины гавал байх магадлалтай. Нацистууд тухайн үед эдгээр гавлыг харь гарагийнхан гэж үзэн цуглуулсан бололтой" хэмээжээ. https://mostbet-games.net/kk/ 

 


 

www.mnews.mn

1042
  • Үл мэдэгдэх биетүүдийн гавал бүхий #Аненербе-н хайрцаг олджээ Үзсэн   1040 2016-12-09
  • Шинэ дуу "Солонго шиг" МУГЖ Харангын Лхагва Үзсэн   1222 2017-05-08
  • Г.Мэнд-Амар (УКА- Маргаашийн нар луу хамт аялах уу?) Үзсэн   1059 2017-06-05
  • Н.Энхбаяр: Гишүүд, ард түмний олонх дэмжвэл хоёр нам нэгдэнэ Үзсэн   840 2021-02-25
  • Сахилгагүй 2 шүү Үзсэн   1139 2018-02-13
  • Бусдаас нууц ганцаараа үзэх 10 кино Үзсэн   4816 2016-09-25
  • “Ийгл” ТВ-ийн тоймч Ш.Гантулгыг үзэл бодлоор нь хавчин эфирээр гарахыг хорьсон Үзсэн   1713 2014-11-26
  • ”Хүн мод” уран сайхны киноны дуу Үзсэн   967 2018-01-10
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.