|

Оросууд Сири дэх "Исламын улс"-ыг бөмбөгдөж, харин Хятад туслахад бэлэн гэв

Манай хойд хөрш Оросын Аюулгүй зөвлөл өчигдөр 2 дахь удаагаа улсынхаа Ерөнхийлөгч Путинд харийн оронд армиа илгээх эрхийг олгожээ. Орос улс байлдааны онгоцуудаа Сири лүү илгээлээ. "Исламын улс" (ИУ) хэмээх террорист байгууллагад агаараас цохилт өгч Сирийн хууль ёсны Ерөнхийлөгч Башар Асадыг хамгаалах гэж тэр.

Энд эргэн сануулахад, Путин хэдэн жилийн өмнө "Москвагийн гудамжинд тулаан эхэлсэн ч бид Башар Асадыг өмгөөлсөөр байх болно" гэж мэдэгдэн бөөн дуулиан болж байсныг манай сайт тухайн үед нь хүргэж байсан. Энэ үгэндээ ч "мужик" хүрлээ. Албаны бус эх сурвалжийн мэдээгээр Путин "Сайн, муу алан хядагчид гэж байхгүй, бид Башар Асадын эсрэг болгоныг устгана" хэмээжээ.

Оросын байлдааны онгоцууд хэрхэн ИУ-д цохилт өгч байгаа бичлэгийг тус улсын Батлан хамгаалах яам нийтэлжээ. Ууланд байгаа ИУ-ын командлалын байр, удирдлагын штабыг бөмбөгдөж газрын хөрстэй тэгшилж байгаа энэ бичлэгийг оросууд нисэгчгүй онгоцоос авсан аж. Түүнчлэн цэгэн цохилтын дүнд алан хядагчдын байлдааны техник, зэр зэвсэг ба шатах тослох материалын агуулахуудыг бүрэн устгажээ.
 
ОХУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгч хошууч генерал Игорь Конашенков "Манай цэргийн нисэх хүчин Сирид 20 удаа нислэг үйлдээд байна" гэж мэдээлэв. Сирийн армийн штабаас өгсөн мэдээлэл, мөн агаарын тагнуулын ажиллагаа явуулсны дүнд бүх цохилтыг өгсөн гэж оросууд онцлон тэмдэглэж байна. Дашрамд дурдахад, Афганистан давтагдахгүй гэж Оросын цэргийн өндөр албан тушаалтнууд мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, Сири лүү хугацаат цэргийн албанд татагдсан 18-19-хөн настай залуусыг илгээхгүй, зөвхөн хашир туршлагатай, гэрээт цэргийн алба хаагчдаа дайчилж байгаа юм байх.

Гэхдээ Путин "Бид Сирид газраар байлдахгүй, зөвхөн цэргийн нисэх хүчнээ илгээнэ. Энэ үйл ажиллагаа тодорхой хугацаагаар үргэлжилнэ" гэж мэдэгдсэн ч яг таг хугацааг зарласангүй. Олон улсын тоймчид "Оросууд 3-6 сарын турш бөмбөгдөх байх" гэж таамаглаж байна. Харин Оросын улстөрчид "Цаад тал нь 2016 оны 3-р сард энэ ажиллагаа дуусна. Яагаад гэвэл, 4-р сард Сирид сонгууль болно. Үүний өмнө Башар Асад бүхнийг дуусгахаар төлөвлөсөн" гэж мэдэгдлээ.

Манай урд хөрш Хятад улс "Хэрэв Сири бидэнд хүсэлт тавибал манайх цэргээ илгээхэд бэлэн" хэмээжээ.

Нэмж өгүүлэхэд, Оросын эдгээр бөмбөгдөлтийн дараа Америк улс Башар Асадын талаарх бодлоо өөрчилсөн мэдээ ирж байна. Өмнө нь "Асадыг авч хаях ёстой, түүнийг устгахгүй бол Сири сүйрлээ" гээд байсан америкчуууд одоохондоо Сирийн хууль ёсны Ерөнхийлөгч Башар Асадыг тайван орхихоор шийджээ.
 

 



Орчуулсан М.Цогзолмаа, www.mnews.mn

 
 
1888
  • Камерт санаандгүйгээр буусан хүмүүсийн ичмээр үйлдлүүд /бичлэг/ Үзсэн   17706 2014-07-21
  • Гарааны Бизнес: Батзул, Энхтөр, Sons App & ShopON S1 Ep14 Үзсэн   1105 2016-10-24
  • Монголчууд бүрэн хэмжээний анимэйшн хүүхэлдэйн кино бүтээж байна Үзсэн   1096 2017-08-28
  • Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр замыг 2022.03.15-нд ашиглалтад оруулахгүй бол салбарын сайд Л.Халтар огцорно гэж мэдэгдэл хийсэн Үзсэн   1032 2022-03-10
  • Өлсөглөн барууд Үзсэн   1415 2014-08-08
  • Энэ энэтхэгүүд алнаа Үзсэн   1956 2014-08-13
  • Солонгос хэлний хичээл Korean Language for Mongolian 8 Үзсэн   2357 2014-11-04
  • Ч.Хүрэлбаатар: Татвар нэмэгдвэл нэмж компаниуд дампуурна /видео/ Үзсэн   1267 2014-10-13
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.