|

С.Амармандах мэдээлэл хийлээ /бичлэг/

Жүжигчин С.Амармандах дөнгөж сая эмнэлгээс мэдээлэл хийлээ. Тэрээр хэргийг тайлбарлахдаа "Би тэр гадаадын хүнийг огт танихгүй, үг сольж үзээгүй. Цэнгүүний үйл ажиллагаан дээр хэнтэй ч хэрэлдээгүй. Дуугаа дуулчихаад, найз нөхөдтэйгээ зурагаа авахуулчихаад гараад явж байтал над руу нэг хүн гэнэтхэн дайрсан, би гэнэтийн халдлагад өртсөн. Тэр хүнийг гадаад хүн гэж мэдээгүй. Ийм л гэнэтийн зүйл болсон. Миний төлөө цагаан сүүгээ өргөж байгаа сайхан сэтгэлт ард түмнийхээ буянаар би хөлөн дээрээ босч байна. Би 10 гаруй хоног ухаангүй байлаа.

Юу болсон, ОХУ-ын иргэд, Монголчууд ямар яриатай, юу болсон талаар мэдсэнгүй. Ямартай ч нэг Орос хүний буруутай үйл ажиллагаанаас болж ОХУ-ыг битгий зүхээрээ залуус минь. Би эмнэлэгт 20 гаруй хонолоо. Хойноосоо толгойг руугаа цохиулахад тархинд цус нөж хурдаг юм байна. Миний тархинд их цус хурсан байгаа нь манай гэр бүлийнхний  сэтгэл санааг  нэлээд зовоож байна. Гэхдээ сэтгэл санаагаа өөдрөг байлгавал цус шимэгдэнэ гэсэн. Тархи минь задарчихгээд ухаангүй хэцүү байхдаа би хэнээс, хэзээ яаж мөнгө нэхэхэв намайг доромжилсон гүтгэлэг байна лээ. Би хэнээс ч мөнгө нэхээгүй ээ. Ухаангүй байгаа, халдлага үйлдсэн хүний нэрийг ч мэдэхгүй хүн чинь би яаж нэхэх билээ” гэх зэргийг ярилаа. Тэрээр ухаан ороод гурав хонож байгаа бөгөөд эмнэлгээс гарах болоогүй ажээ.


1067
  • Леонарда “Рианна надад таалагддаг” гэв Үзсэн   1593 2015-03-10
  • ОРТ сувгаар гарсан улсын хэмжээний арьс өнгөний үзэл: “Цагаан арьстнуудын төлөөлөгчид жартгар нүдтэнүүдтэй нэг ширээнд суух хэрэггүй” Үзсэн   2284 2014-12-26
  • Ука дахиад бут авлаа - DURING THE SUNSET Үзсэн   1217 2016-07-28
  • Dancing Queen Монгол хэлээр Үзсэн   4106 2014-07-15
  • Би Оюу толгойн гэрээг ийм гэрээ болчлоо гэж ойлгоод байна зөв үү? Үзсэн   1340 2015-10-14
  • Ухаант хүүгийн үлгэр HD Үзсэн   3549 2014-07-15
  • Кетти Периг өөртөө дурлуулж хормын дотор "Од" болсон "Аmerican idol 2018" шоуны халуухан оролцогч Үзсэн   898 2018-03-14
  • YOUTUBE хуудасны тухай СОНИРХОЛТОЙ баримтууд Үзсэн   1198 2017-07-08
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.