|

Бангкокийн дэлбэрэлтийн ард том бүлэг байгаа

Даваа гаригийн орой Бангкокийн Эраван бунхны дэргэд бөмбөг дэлбэрч 20 хүн амиа алдсан аймшигтай хэрэг гарсан. Тэгвэл энэ хэргийн ард том бүлэг байна гэж Тайландын цагдаа нар мэдэгдлээ.

Хяналтын камерын бичлэгт харагдсан шар өнгийн богино ханцуйтай цамц өмссөн залууг хэргийн гол сэжигтэн хэмээн үзэж байгаа бөгөөд Ерөнхий сайд Прают Чан Очагийн хэлснээр Тайландад болсон хамгийн том халдлага энэ байв.

Цагдаагийн газраас мэдээлж буйгаар энэ хэргийн ард нэгээс олон хүн байгаа гэжээ. Түүнчлэн халдлагад Тайландын иргэд холбоотой хэмээн сэжиглэж байгааг ч дурдсан юм.

Нэрийг нь тогтоож чадаагүй байгаа халдлагын сэжигтнийг баривчлахад шаардлагатай мэдээлэл өгсөн хүнд нэг сая бат буюу 28,000 гаруй ам. долларын шан хүртэл амлаж байгаа аж.

- Хяналтын камерын бичлэг -

 

 

 

Мөн бичлэг дээр байгаа шар өнгийн богино ханцуйтай цамцтай залуугаас гадна улаан, цагаан өнгийн цамцтай хүмүүсийг ч халдлагад буруутай хэмээн сэжиглэж байгаа юм байна.

Ерөнхий сайд сэтгүүлчдэд хандан бөмбөг дэлбэлсэн этгээдийг хөлсөлсөн байж болзошгүй гэсэн бол халдлагын дараа шууд онгоцонд суун ниссэн байх хэмээн таамаглах үндэслэл бий юм.

Бунхан өчигдөр орон нутгийн цагаар өглөөний найман цагт үүдээ нээж, иргэд цэцэг, лаа авч иржээ. 

Эх сурвалж: BBC

1643
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.