|

С.Бямбацогт: Зургаан их наяд төгрөгийг яг юунд зарцуулагдсаныг зарламаар байна

 

Хуульзүйн байнгны хорооны өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн банкны шалгалтын дүнг хэлэлцэж байна.

Уг асуудалтай холбогдуулан Хууль зүй, тодоод хэргийн сайд С.Бямбацогт байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр: Хөгжлийн банк гэхээр л улстөржиж, бие биенээ гүтгэж доромжилдог боллоо. Нийт 6 их наяд төгрөг босгосноос орон нутгийн аймгуудыг хатуу хучилттай замаар холбох, Гудамж төсөл, томоохон үйлдвэр аж ахуй нэгж байгуулсан, иргэдийн олноор ажлын байртай болгосон гээд үр дүнгээ өгсөн ажлууд цөөнгүй байгаа.

Өнгөрсөн парламентийн үед Хөгжлийн банкны санхүүжилтэд цөөнгүй хууль зөрчсөн, хуудуутай зүйл байж магад тул шалгах асуудлыг МАН-ын бүлгийн зүгээс тавиад эхлэх үеэс л энэ асуудлыг улстөржүүлж, бие биеэ доромжлох, гутаах, ажлууд эхэлсэн. Тухайн үед МАН-ын бүлэг 26 гишүүнтэй байхдаа шалгая гэж Л.Энх-Амгалан гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийг 2015 онд байгуулсан. Шалгаад эхэлмэгц л асуудлыг улстөржүүлж Ж.Энхбаяр, Л.Энх-Амгалан, М.Энхболд болон миний биеийг зээл авсан гэж гүтгээд асуудлыг улстөржүүлсэн.

Гэтэл өнөөдөр АН-ынхан "биднийг гүтгэж байна” гээд сууж байна. Одоо ч УИХ дахь АН-ын бүлгээс ард иргэдийн тархийг угаах төөрөгдүүлэх зорилгоор шалгалт хийж, шалгалтын дүнг танилцуулж байна гэж байна. Ажлын хэсгээс нийт зургаан удаагийн шалгалтын дүнг танилцуулж байна шүү.

Асуудлын гол нь зургаан их наяд төгрөгийг яг юунд зарцуулагдсаныг харыг нь хараар, цагааныг цагаанаар ил гаргаад зарламаар байна. 1.3 их наядын зөрчил илэрлээ гэж байна. Төсөвт өртөг нь хэд дахин нэмэгдсэн, хууль бусаар санхүүжилт авсан, зарцуулсан нь энэ хуулийн дагуу зээл аваад бүтээн байгуулалт хийж, улсад татвараа төлж, иргэдийг ажлын байраар хангасан нь энэ гээд ялгаж салгаад өгч болдоггүй юм уу. Зээл авсныг нь авснаар нь, хууль зөрчсөнийг нь зөрчсөнөөр нь, зөрчөөгүйг нь зөрчөөгүй гээд, хуудуутайг нь хуудуутай гээд ил зарлах хэрэгтэй гэв.


1186
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.