|

Туркийн цагдаа ОХУ-ын Элчин сайдыг буудаж хөнөөлөө (бичлэг)

 

ОХУ-аас Турк улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Андрей Карловын амь насанд халдсан хэрэг гараад байна. Түүнийг Анкара хотод уран зургийн үзэсгэлэнгийн нээлтэд уригдан үг хэлж байх үед зэвсэгт этгээд олны өмнө буудаж хөнөөжээ. Андрей Карловыг хөнөөсөн этгээд нь Туркийн цагдаагийн офицер Мевлут Мерт Алтинтас гэгч байсан тухай албаны эх сурвалжууд баталсан байна. Алуурчин Элчин сайдыг буудаж унагангаа "Алеппог мартах хэрэггүй”, "Аллах Акбар”, "Сирийг битгий март” хэмээн хашгирч байжээ. Энэ аллагыг ОХУ Сирийн асуудалд оролцож, Исламын улс бүлэглэлийг даран сөнөөх ажилд идэвхтэй нөлөө үзүүлсэнтэй холбоотой хэмээн хэвлэлийнхэн бичиж эхэлжээ. Туркийн дотоод хэргийн сайд Сулейман Соилу зэвсэгт этгээдийг 22 настай, цагдаагийн офицер гэдгийг баталсан боловч Исламын улс бүлэглэлд харьяалагддаг эсэхийг тодорхой болгоогүй байгаа гэлээ. Алуурчин үзэсгэлэнгийн нээлтийн хамгаалалтын ажилтнууд дунд зэвсэгтэйгээр шургалж орсон бөгөөд энэ аллагыг урьдаас төлөвлөсөн байсан нь илт байгаа аж.

Аллагатай холбогдуулан ОХУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мария Захарова мэдэгдэл хийж "Туркт суугаа ОХУ-ын Элчин сайдын амийг хөнөөсөн явдал нь манай орны хувьд хүнд гарз хохирол боллоо. Бид бүхэн цочролд орлоо. Энэ бол Орос орон руу буудсан явдал” гэв. Элчин сайд Карловыг амиа алдсаны дараахан Орос, Туркийн удирдагчид утсаар ярилцжээ. Путин, Эрдоган нараас гадна хоёр орны Гадаад хэргийн сайд нар, ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Туркийн Ерөнхий сайд Бинали Йылдырым нар утсаар ярьж, үүссэн нөхцөл байдлын талаар ярилцаж байгаа аж.

Одоогоор Анкарад Оросын элчин сайдын амийг хөнөөсөн хэрэгт холбоотой байж магадгүй таван хүнийг баривчлаад байна. Тэдний дунд алуурчны эцэг байгаа аж. Мөн Орос болон Туркийн тал Элчин сайдын амийг хөнөөсөн хэргийг хамтран мөрдөн шалгах төлөвлөгөөг боловсруулж байгаа тухай Туркийн ГХЯ-наас мэдээлсэн. Харин Орост Туркийн дипломат төлөөлөгчийн газруудыг өндөржүүлсэн хамгаалалтад аваад байна.

politik.mn


_93035897_036958909-1 _93036139_036959028-1 _93036142_036959173-1 161219121615-04-andrey-karlov-shooting-1219-exlarge-169161219123123-08-andrey-karlov-shooting-1219-exlarge-169161219130250-10-andrey-karlov-shooting-1219-exlarge-169161219133658-11-andrey-karlov-shooting-1219-exlarge-169capture

1110
  • Ээж нь гэрийнхэндээ дараагийн хүүхдийнхээ хүйсийг зарлаж байгаа нь ... Үзсэн   1073 2017-08-07
  • Өглөөг инээдээр угтъя: Ийм тэнэг хулгайч байх уу? Үзсэн   2039 2015-03-16
  • Владимир Путин: Манай түншүүд хаана байна? Үзсэн   1110 2015-11-18
  • БУРИАДАД СОЛИР УНАЖЭЭ /ВИДЕО/ Үзсэн   1076 2016-10-27
  • Месси-Роналду нар "Мөрөөдлийн театр"-д тулалдав (Бүтэн бичлэг) Үзсэн   1575 2014-11-20
  • Бичлэг: “Эл Чапо”-ийн хүүг баривчилсан цагдааг 200 удаа буудаж хөнөөв Үзсэн   761 2019-11-09
  • Хорт хавдар хэрхэн үүсдэг вэ Үзсэн   1248 2016-06-22
  • Маск-"Эх хэл" хошин шог xaxaxa Үзсэн   1652 2016-01-06
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.