|

С.Жавхлан гишүүн утааны эсрэг “Ээ халаг” хэмээх дуу бичжээ

 

УИХ-ын гишүүн, МУГЖ, дуучин С.Жавхлан шинэ оны босгон дээр "Ээ халаг” нэртэй шинэхэн уран бүтээлээ цацжээ. Утааны эсрэг агуулгатай түүний энэ дуу тун сүрхий үг сонголттой ажээ. Тухайлбал, "Уушиг сагсаагаад байна, Ямар цагийн гай нь энэ вэ?, Зүүдний хар тамд бид л байна" гэх мэтээр хүүрнэх аж. 

Энэ удаагийн дууг тэрбээр өөрөө дуулсангүй. Харин үгийг нь зохиогоод Ж.Энхбаяр хэмээх залуу дуучнаар дуулуулжээ. Дууны үгийг хүргэж байна.

Дуучин Жаргалсайханы ЭНХБАЯР 
үг МУГЖ Самандын ЖАВХЛАН
ая СТА Бадарчийн МАГСАРЖАВ

"ЭЭ ХАЛАГ"

Уушиг сагсаагаад байна
Утаанд хахаад байна
Ямар цагийн гай нь энэ вэ?
Яана даа хэдэн хүүхдүүд минь 
Дахилт:
Ээ халаг ээ халаг
Энэ юу л болоод байна вэ?

Зүрх минь зүсэгдээд байна
Зүүдний хар тамд бид л байна
Хэлэх үг олдохгүй юм
Хэдэн хүүхдүүд минь яана даа
Дахилт:
Ээ халаг ээ халаг
Энэ юу л болоод байна вэ?

Элэг минь эмтрээд л байна
Эрлэг там гэдэг нь энэ үү? 
Элбэрэл журам гэж алга л байна
Эвий олон минь яана даа яана
Дахилт:
Ээ халаг ээ халаг
Энэ юу л болоод байна вэ?

1139
  • Гэрийн нөхцөлд амны хаалт хийх зөвлөмж Үзсэн   889 2020-03-03
  • Жинхэнэ рок барилгачин Үзсэн   1452 2014-09-16
  • Big gut dance-Том гэдэсний бүжиг Үзсэн   1426 2014-08-20
  • ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ "КАМАЗ" МАШИН ЖОЛООДОВ Үзсэн   956 2018-05-16
  • Багш таныг дуулъя - дуучин Э.Дашням Үзсэн   749 2021-10-14
  • Эможи киноны трейлер гарлаа Үзсэн   1366 2016-12-21
  • Леброн Жеймс сагсан бөмбөгийн түүхэнд 40 мянган оноо авсан анхны тоглогч боллоо Үзсэн   1066 2024-03-04
  • Хүүхэд хулгайлах хэр амархныг харуулсан сургамжтай туршилт Үзсэн   843 2019-05-19
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
    • Огноо: 2017-03-17
    • Бичсэн: Kayo
    Tippetts,The LDS environmental ethic is obvious and well-documented. And not all environmental ethics are created equal. For instance, I despise Gorean Climate Change as the stuff of lies, for the most part. It was one more thing for liberal politics to attack the Bush administration- evidence of which has been the extreme loss of traction nay, validity, of the idea as of lanrnEnvieotme.tal stewardship is one thing. Hype is another.