|

Оросуудын төлөө хундага өргөсөн ТВ хөтлөгчийг дэлбэлэхэд бэлэн байна

Украины алдартай ТВ хоолны шоуны хөтлөгч Алла Ковальчук оросуудын төлөө шинэ жилийн хундагаа өргөж буй бичлэг интернетэд тавигдсанаас хойш украины олон нийтийн сүлжээний хэрэглэгчдийн амны бай болж байгаа аж.

 

Украины олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр идэвхтэй цацагдаж байгаа уг бичлэг дээр хөтлөгч бүсгүй шинэ оноо эхлээд орос маягаар, дараа нь украины цагаар тэмдэглэх гэж буйгаа илэрхийлсэн байна. Түүний өгүүлснээр, энэ нь тэдний гэр бүлд олон жилийн турш мөрдөгдөж байгаа учраас зөрчихийг хүсээгүй гэжээ.

 

Түүнийг үг хэлж байх үед зочны ширээний ард сууж буй эр: "Бид бүгд ЗХУ-ын хүүхдүүд” гэж хэлж байна. Бичлэгийн арын фон дээр Оросын ерөнхийлөгч Владимир Путин үг хэлэх бөгөөд шөнө дунд болж Кремлийн цагны хонх цохих үед Ковальчук хундагаа өргөн: "Оросуудын төлөө!” хэмээн хэлэх нь сонсогдоно. Ингэж хэлээд украины сүлд дууг дуулсан нь олон нийтэд доромжлол мэт санагдсан бололтой. Харин телевизийн хөтлөгч бүсгүйн олон хамаатан саднууд Орос оронд амьдардаг бөгөөд тэдэндээ шинэ жилийн мэнд дэвшүүлэхгүй байх ямар ч учир шалтгаан байхгүй гэж хөтлөгч эмэгтэй уг бичлэгтээ тайлбар хийсэн аж. 

 

Повний варіант відео ватниці Ковальчук

 


 

Д.Мөрөн

Эх сурвалж: ZONE.MN

667
  • Леонарда “Рианна надад таалагддаг” гэв Үзсэн   1593 2015-03-10
  • ОРТ сувгаар гарсан улсын хэмжээний арьс өнгөний үзэл: “Цагаан арьстнуудын төлөөлөгчид жартгар нүдтэнүүдтэй нэг ширээнд суух хэрэггүй” Үзсэн   2284 2014-12-26
  • Ука дахиад бут авлаа - DURING THE SUNSET Үзсэн   1217 2016-07-28
  • Dancing Queen Монгол хэлээр Үзсэн   4106 2014-07-15
  • Би Оюу толгойн гэрээг ийм гэрээ болчлоо гэж ойлгоод байна зөв үү? Үзсэн   1340 2015-10-14
  • Ухаант хүүгийн үлгэр HD Үзсэн   3549 2014-07-15
  • Кетти Периг өөртөө дурлуулж хормын дотор "Од" болсон "Аmerican idol 2018" шоуны халуухан оролцогч Үзсэн   898 2018-03-14
  • YOUTUBE хуудасны тухай СОНИРХОЛТОЙ баримтууд Үзсэн   1198 2017-07-08
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.