|

Оросын хамгийн залуу генерал бүсгүй "Офицерүүд" клипэнд тогложээ VIDEO

Манайхны үзэх дуртай "Офицерүүд" киноны дуугаар оросууд дахин нэг шинэ клип хийжээ. Энэ клипэнд Оросын хамгийн залуу генерал бүсгүй Наталья Поклонская оролцон тоглов.  Наталья Поклонская бол Крымын прокурор гэдгийг та бүхэн мэдэх байх.

Украинд төрийн эргэлт гарах үеэр хэн ч Крымын Прокурорын газрыг толгойлж зүрхлээгүй, хашир туршлагатай 3 билүү 4 прокурор ээлж дараалан энэ ажлаас татгалзаж байхад гучаадхан настай Наталья эр зориг гарган энэ албан тушаалд очсон талаар манай сайт тухайн үед бичиж байсан билээ. Дараа нь Крымд бүх нийтийн санал хураалт болж, улмаар тус хойг Украины бүрэлдэхүүнээс гарч сайн дурар Орост дагаар орсон билээ. 

Наталья Поклонская Крымын прокурорын үүрэг гүйцэтгэгч байснаа 2014 оны 5 сараас энэ албан тушаалд албан ёсоор томилогдсон юм. Оросын Ерөнхийлөгч Владимир Путин 2015 оны 6-р сард Наталья Поклонскаяд генерал цол олгожээ. 

Энэхүү шинэ клипт Оросын Крымын Прокурорын газрын ажилтнууд, Шүүх газрынхан, тус бүс нутгийн Холбооны Аюулгүйн албаныхан, Орос гвардийн цэргүүд болон "Бяцхан прокурорууд" хамтлаг, Крымын Прокурорын Академийн оюутнууд тогложээ. Ийм клип хийх санааг 36 настай Наталья Поклонская өөрөө гаргасан юм байна.
 
1499
  • Цэвэр, тод хэллэгтэй болгодог 3 арга Үзсэн   6659 2015-07-24
  • C-CLOWN(씨클라운) _ Far away...Young love(멀어질까봐) (Member Ver.) MV Үзсэн   1298 2014-12-11
  • Мөрөөдлийн театр - Ах дүү гурав Үзсэн   1657 2015-01-07
  • The Princess of Montpensier (2010) Монгол хэлээр Үзсэн   1605 2014-08-09
  • БЭЛЭН ГОЙМОН ИДСЭНИЙ ДАРАА БИДНИЙ БИЕД ЮУ БОЛДОГ ВЭ? Үзсэн   1979 2018-08-08
  • Монгол улс 1960 онд Үзсэн   3473 2014-07-16
  • Тэйлор Свифт хүнлэг нэгэн (видео) Үзсэн   2143 2015-03-06
  • ЖЭК МА-ГИЙН ЗӨВЛӨГӨӨ Үзсэн   1134 2018-07-06
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.