|

Путин эцсээ хүртэл Оросын төлөө

ОХУ-ын Россия-1 телевизийн сувгаар ерөнхийлөгч Владимир Путины төр барьсан 15 жилийн тайлан илтгэлийг танилцуулсан "Президент" баримтат киног толилуулжээ. Уг кинонд түүний төрийн өндөрлөгт гарсан эгзэгтэй цаг үе, нөхцөл байдал болоод Орос орныг задран унахаас аварч, улс орны эрх ашиг сонирхлын төлөө асар их хүчин чармайлт тавьж ирсэн, цаашид бодож төлөвлөж яваа олон асуудлыг хөндсөн аж. Тухайлбал, олон нийтийн огт мэдэхгүй олигархуудын эсрэг тэмцэл, Барууны орнуудтай баримталж ирсэн харилцаа, АНУ-ын ашиг сонирхолын дагуу цөмийн сургуулилт явуулахаа зогсоож байсан зэрэг сонирхолтой олон баримт багтаасан байна.

Олигархуудад ял тулгасан явдал

Борис Ельцины хүчин чармайлтаар Владимир Путиныг 1999 онд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх үед Оросын төр засаг олон талаараа том хэмжээний бизнесменүүдээс хараат байдалтай байсан бөгөөд зарим нь бүр түүнд, энэ улс оронд хэн нь эзэн болохыг харуулахыг хүсч байжээ.

"Миний албан тасалгаанд бүр орж ирээд өөдөөс харан сууж: "Та хэзээ ч энд ерөнхийлөгч болж чадахгүй гэдгээ ойлгож байгаа биз дээ" гэж хэлж байсан юм. Би хариуд нь "Харж л байя" гэж  байсан. Энэ мэт явдал олон гарч байлаа" хэмээн өгүүлсэн Владимир Путин олигархуудыг харин хэрхэн, ямар арга замаар "журамлаж чадсан”тухай асуухад "Янз янзаар. Олон янзын арга замаар" гэж тодорхойгүй хариулсан байна.

Орос улс задран нуран унах цаг ирээд байв

Түүнийг төрийн эрх барьсан эхний он жилүүд хүндхэн сорилт тулгарч байв. Хойд Кавказад дайн дэгдсэн тэр цаг үед Орос улс юу юугүй задран унах нь гэж харж байсан бол Путины өгүүлсэнээр, тэр үед нөхцөл байдлыг атгаж чадаагүй нөхцөлд улс орон цаашид оршин тогтнох шанс байхгүй байсан аж.

"Орос улс оршин тогтнож чадахаа байлаа гэж тэр үед дэлхий дахин ойлгочихоод байсан тухай дараа нь олон ч улс орны ерөнхийлөгч, ерөнхий сайд нар надад хэлж байсан юм. Гагцхүү чухам хэзээ задарч, ямар үр дагавар гарах тухай асуудал тавигдаж байсан юм билээ. Мэдээж энэ нь цөмийнэ зэвсэгтэй гүрэн гэдэг утгаараа" хэмээн Путин ярьж байгааг кинонд оруулжээ.

Түүний тэмдэглэснээр, Кавказад гарсан терроризмыг нухчин дарахаас өөр сонголт байгаагүй аж.

"Би Холбооны аюулаас хамгаалах албаны захирал байсаны хувьд "Одоо бол Кавказыг Оросоос таслан авах түүхийн онцгой цаг үе ирээд байна. Яг одоо, эсвэл хэзээ ч үгүй”гэж олон улсын террористууд хоорондоо харилцаж байсан баримт мэдээллийг шуурхай ажиллагааны шугамаар олж авч байсан юм. Гэвч тэр үед надад шийдвэр гаргах эрх мэдэл байхгүй байлаа. Харин дараа нь энэ үүрэг хариуцлага ямар их өндөр болох нь тодорхой байсан. Хэрвээ эцэст нь хүрч чадахгүй бол яах вэ гэсэн ганц асуулт намайг зовоож байлаа" гэж ерөнхийлөгч дурссан байна.

Террорын эсрэг тэмцэл, АНУ-ын урвалт

Олон улсын терроризмийн эсрэг явуулах тэмцэлд гол тулгуур болсон Вашингтон харьцангуй богино хугацаанд үнэн нүүр царайгаа харуулсан болохыг Путин тэмдэглээд Хойд Кавказын дайчид Азербайджан дахь АНУ-ын Тагнуулын албатай хамтран ажиллаж байсан бөгөөд америкчууд тэдэнд бүр тээврийн хэрэгсэлээр тусалж байсан гэдгийг онцолсон байна.

"Энэ тухай би АНУ-ын ерөнхийлөгчид мэдэгдэхэд тэрэр хариуд нь "үнэхээр уучлалт хүсэж байна. Шууд хэлэхэд "би тэдний бөгсийг нь ухаад өгье" ("Ну, я им", – я прошу прощения, скажу прямо, – "я им надеру задницу") гэж хэлж байсан юм. Харин арав хоногийн дараа миний удирлагын хүмүүс, Холбооны аюулаас хамгаалах албаны удирдлагууд Вашингтоноос албан ёсны захидал хүлээн авахад "Оросын эсрэг бүх сөрөг хүчнийг бид дэмжиж ирсэн, дэмжиж, хамтран ажиллах ч болно. Энэ бол бидний эрх" гэсэн байлаа” хэмээн Путин өгүүлээд террористуудыг хэзээ ч улс төр, геополитикийн бодлогод ашиглаж болохгүй” гэж тэмдэглэсэн байна.

"Яагаад гэвэл хэрвээ тэдэнд нэг талаас нүүр өгвөл, нөгөө талд даварч, дараа нь бүр эргээд нөгөө нүүр өгсөн талдаа хутга дүрнэ" гэж Путин барууны холбоотнууддаа анхааруулсан зэрэг түүний олон талын сонирхолтой байр суурь, баримт мэдээлэлд тулгуурласан уг баримтат кино Оросын олон нийтийн анхаарлыг татсан байна.

 

 

 

1372
  • Мундаг бас хөгжилтэй илбэ байна /Хихи/ Үзсэн   1112 2014-12-19
  • Нүдний контур зурах 9 арга Үзсэн   2761 2016-02-15
  • Буруутанд хариуцлага тооц гэсэн Ерөнхий сайдын үүрэг нь шоу биш байгаасай даа Үзсэн   793 2018-03-20
  • Apple компани iPhone-ий дөрвөн шинэ загварыг танилцууллаа Үзсэн   284 2021-09-15
  • Монголын татаадаг тренд бичлэгүүд Үзсэн   794 2019-10-08
  • ҮСЭЭ ХЭРХЭН БУРЖИЙЛГАХ ТАЛААР YOUTUBE-Н ШИЛДЭГ 10 БИЧЛЭГ Үзсэн   1246 2015-08-04
  • Нүүрсний тоног төхөөрөмж тээрэм уул уурхайн, барилгын машин техник Үзсэн   2888 2014-07-17
  • ”Яг түүн шиг”- С.Гантогоо (Lady Gaga- Bad romance) Үзсэн   962 2017-04-10
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.