|

Голландад Чингис хааны тухай үзэсгэлэн гарч байна

 

Голландын "Армийн музей”-д Чингис хааныг таниулах зорилготой "Чингис хаан-морин дэл дээрээс дэлхийг эзэгнэгч” нэртэй үзэсгэлэн нээгджээ.

Үзэсгэлэнд Чингис хааны эдэлж хэрэглэж алтан эмээл, хатдын гоёл чимэглэл, торгон хувцаснаас эхлээд баатруудынх нь дайн байлдаанд хэрэглэж байсан зэр зэвсэг зэрэг 200 гаруй үзмэрийг байршуулжээ. Тухайн үзмэрүүдийг Хөх хотоос авч ирсэн бөгөөд Европт анх удаагаа дэлгэгдэж байгаа аж.

Голландад Чингис хааны тухай үзэсгэлэн гарч байна

"Чингис хаан-морин дэл дээрээс дэлхийг эзэгнэгч” үзэсгэлэн өнгөрөгч сард нээлтээ хийсэн бөгөөд зургаан сар үргэлжлэх аж. Үзэсгэлэнд очсон хүмүүс Чингис хааны талаар илүү мэдээлэлтэй болохын зэрэгцээ нум сум харвах, одой морь унах, монгол хоол зооглох зэрэг үйлчилгээг авч болно.

 


 

 

Үзэсгэлэнгийн тайлбарт "Чингис хаан тоолж баршгүй их аян дайн хийж байсан бөгөөд зуун мянган цэргийн хүчээр Монголоос Данубе хүртэлх газар нутгийг эзэлсэн. Түүхэн хамгийн том эзэнт гүрнийг тогтоосон тэрээр морин дэл дээрээс Голландыг ч эзэлж байсан юм” хэмээжээ.

1444
  • Цэвэр, тод хэллэгтэй болгодог 3 арга Үзсэн   6659 2015-07-24
  • C-CLOWN(씨클라운) _ Far away...Young love(멀어질까봐) (Member Ver.) MV Үзсэн   1298 2014-12-11
  • Мөрөөдлийн театр - Ах дүү гурав Үзсэн   1657 2015-01-07
  • The Princess of Montpensier (2010) Монгол хэлээр Үзсэн   1605 2014-08-09
  • БЭЛЭН ГОЙМОН ИДСЭНИЙ ДАРАА БИДНИЙ БИЕД ЮУ БОЛДОГ ВЭ? Үзсэн   1979 2018-08-08
  • Монгол улс 1960 онд Үзсэн   3473 2014-07-16
  • Тэйлор Свифт хүнлэг нэгэн (видео) Үзсэн   2143 2015-03-06
  • ЖЭК МА-ГИЙН ЗӨВЛӨГӨӨ Үзсэн   1134 2018-07-06
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.