|

ОХУ-д Монголын талаар гэрэл зургийн үзэсгэлэн гарна

ОХУ-ын Киров хотын "Прогресс” галерейд "Большая Алтайская экспедиция. Монголия” гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 17-нд нээлтээ хийх гэж байна. Оросын "Aquaninja” адал явдалт гэрэл зурагчид, тамирчдын багийнхан өнгөрсөн зун Баруун Монголд хийсэн аяллынхаа үеэр авсан гэрэл зургаа энд толилуулах юм. Тэд нийт 2000 км зам туулсан бөгөөд Алтайн хязгаарт эрүүл амьдрах ёс, аялал жуулчлалын гоо сайхныг сурталчлах зорилготой байсан аж.

Гэрэл зурагчин Ирина Максимова, Ольга Шевнина нар "Монгол үнэхээр сайхан байлаа. Үзэсгэлэнд дэлгэх зургууд маш сонирхолтой тул үзсэн хүмүүс хөдөө байгальд амрах, ялангуяа уул хаданд аялахын сайхныг мэдрэх болно” хэмээн ярьж байна. Ирэх сарын 3 хүртэл үргэлжлэх үзэсгэлэнгийн үеэр мөн Монголын талаар богино хэмжээний баримтат кино гаргах юм. Том хүн 200, хүүхэд 150 рублийн тасалбараар үзэсгэлэнг сонирхож болно.

 
2400
  • “Улаанбаатарт янханы газар ажиллаж байна” [шууд бичлэг] Үзсэн   3454 2015-10-09
  • Үсээ гоё болгох аргууд Үзсэн   10833 2015-03-24
  • NOKIA утасны үүсэл \бичлэг\ Үзсэн   1962 2014-08-16
  • Хүний наймаа Монголд-3 /хохирогч охин/ Үзсэн   3069 2014-11-02
  • Шинэ жилийн инээмсэглэл: Мөрөөдлийн театр “Үнсгэлжин” хошин шог Үзсэн   2748 2014-12-31
  • Шинэ клип: Б.Замбалгарав, Сүхээ: “Хайр байж” Үзсэн   1395 2017-04-26
  • “Гурвансайхан” компани Чех улсын компанитай хамтран уул бүс нутагт олборлолтын үйл ажиллагаа явуулахаар завдан байна Үзсэн   559 2022-08-19
  • “Ам нээвэл” нэвтрүүлэг - УИХ-ын гишүүн С.Жавхлан Үзсэн   964 2018-02-14
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.