|

BBC сувгаар интернэтийн од болсон профессорын гэр бүл анх удаа ярилцлага өглөө

Өмнөд Солонгосын Бусаны Үндэсний Их сургуульд зүүн Азийн улс төр судлалаар ажилладаг, профессор Роберт Кэллигийн гэр бүл интернэт ертөнцөд од болоод байгаа билээ. Тэд дуулианы дараа анх удаа ярилцлага өгсөн байна. Роберт Кэлли өнгөрсөн Баасан гарагт BBC сувагт шууд ярилцлага өгч байхад нь түүний бага насны хоёр хүүхэд өрөөнд орж ирж үймүүлсэн нь дэлхий нийтийн анхаарлын төвд орсон юм.

 


 

Кэлли "Миний гаргасан жижигхэн алдаа манай гэр бүлийг YouTube-ийн одод болголоо. Үнэхээр хөгтэй явдал” гэсэн бол эхнэр Ким Жун А нь тухайн үед тэр хүүхдүүдийн хамт Кэллигийн ярилцлагыг зэргэлдээ зочдын өрөөнд телевизээр үзэж суусан гэнэ. Гэтэл Кэлли ярилцлага хийж байсан өрөөнийхөө хаалгыг түгжилгүй орхисон нь алдаа болж, эхлээд охин нь өрөөнд орж иржээ. Араас нь түүний дүү орж ирсэн. Эзэгтэй эхэндээ энэ явдал түүний нөхрийн ажилд муугаар нөлөөлөх вий, хэвлэл мэдээллийн сувгаар дахин гарах боломж нь хаагдах вий гэж болгоомжилж байсан гэнэ. Гэвч хүмүүс эерэг хүлээж авсныг хараад тайвширсан байна.

 


 

Уолл Стрит Журналд ярилцлага өгсөн Кэлли энэхүү дүрс бичлэгийг нь хүмүүс 100 гаруй сая удаа үзжээ. Мөн тэд уг бичлэгийг өөрсдөө ч олон дахин үзэж, инээлдэж, хүмүүс эерэг хандлагатай байгаад их баярласан байна. Америкийн телевизийн шоуны хөтлөгч Трэвор Ноа энэ явдлыг "телевизийн түүхэнд урьд нь тохиолдож байгаагүй хамгийн агуу мөч” гэж нэрлэжээ.

1147
  • "NB & SALLY" нэвтрүүлэг : Мино /видео/ Үзсэн   1497 2014-11-15
  • Дуучин Агиймаа уран бүтээлдээ оржээ Үзсэн   1796 2014-12-04
  • Уяачид шинэ жилээр..хөөрхөн юм бэ Үзсэн   901 2017-03-28
  • NB&Sally энэхүү нэвтрүүлэгт дуучин Лхагваа, Марта нар оролцжээ Үзсэн   2427 2014-11-24
  • Олны хүч оломгүй далай Үзсэн   1225 2015-05-16
  • Кристен Стюарт Chanel-ийн нүүр царайгаар тодорчээ Үзсэн   708 2017-09-13
  • Монголчуудыг тольдсон Тимоти Аллэн Үзсэн   839 2019-04-08
  • Өндөр өсгийт дээр явж сурахад зориулсан дасгал /бичлэг/ Үзсэн   1198 2016-12-15
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.