|

Б.Булган 19 жилийн дараа ам нээсэн гэв үү

 

 

С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэгтнүүдийг олж, ялын дээд хэмжээг оноосон анхан шатны шүүх хурлын шийдвэрийг сэжигтнүүдийн ар гэрийнхэн эсэргүүцэж, давж заалдсан. Гэсэн ч давж заалдах шатны шүүх хурлаар сэжигтнүүдэд оноосон ялыг хэвээр үлдээлээ.

Шалтгаан нь С.Зориг агсны амь насыг хохироосон хэмээгдэж байгаа Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хэргийн ганц гэрч болох Б.Булган шууд таньсан гэдгийг шүүх хурлын үеэр шүүгчид тогтоол уншиж байхдаа хэлсэн тухай мэдээлэл хэвлэлийн хуудсаар "гүйлдэх” болов. Тэгэхээр хэргийн ганц гэрч гэгдэх Б.Булган 19 жилийн дараа гэрч нарыг "Хараад шууд таньсан” гэж ам нээсэн нь тодорхой боллоо. Ямартай ч сэжигнүүдийн ар гэрийнхэн энэ үйлдлийг хэн нэгний захиалга төдийгүй улс төрийн оролцоо байгаа гэж үзэж, шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Нөгөөтэйгүүр, сэжигтэн Т.Чимгээ нь ар гэрийнхэндээ өөрийг нь хорьж байх хугацаанд үл мэдэгдэх тариа хийсэн гэж мэдэгдсэн бөгөөд түүний ар гэрийнхэн үүнийг ухаан санааг нь самууруулах зорилго агуулж байх магадлал өндөр гэж хардаж, тусламж хүссээр байгаа юм.

 

Анхан шатны шүүх хурлын дараа Б.Булган Төрийн ордонд явж байгаа нь. Тэрбээр УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн хамт Төрийн ордонд нэвтэрснийг тухайн үед хэвлэлүүд онцолж байв. 

 

Сэжигтнүүдийн ар гэрийнхний үзэж байгаачлан энэхүү хэрэг хэн нэгний захиалгын дагуу бөгөөд улс төр орсон нь үнэн бол Б.Булган ч энэ асуудалд орооцолдсон болох нь тодорхой биз ээ. Сэжигнүүдийн ар гэрийнхнээс гадна хохирогч талаас энэхүү шүүх хурлыг нээлттэй хийлгэх хүсэлтийг удаа дараа тавьж байгаа бөгөөд энэ хэргийн улмаас гэмгүй хүмүүс хохирох вий гэсэн байр суурийг баримталж байгаа юм.

 

Н.Түвшин

Цензургүй.мн


2658
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
    • Огноо: 2017-03-16
    • Бичсэн: Зочин
    eldegdorjiin huulair ta nar neeree oodgyu shuugch nar bna daa mongol ulsiin huul haana bna hezee negen chagt mongol uls ta nariig shiigenedee
    • Огноо: 2017-03-16
    • Бичсэн: Зочин
    gemgyi humuusiig baraiad