|

... оймс лав биш шүү

Монголын баярууд ямар дуусах биш дээ. Нэг баяр дуусаад л дараагийн баярын уур амьсгал орчихдог хойно. Энэ жил бүүр ч ачаалал ихтэй байх шиг байна. Гэхдээ баяр тэмдэглээд л мөнгөө үрээд яваад байхыг бодоход бид хямралд өртөж сүйд болоогүй л юм шиг санагдаад байгаа юм. Валентиндаж дуусаад цагаан сар. Цагаан сар нь дуусаагүй байхад марттай золгочихсон хүмүүс. Тэгсэн өчигдрөөс эрчүүддээ юу өгөх вэ гэсэн хүүхнүүд л гүйлдээд байдаг болчихлоо. 

"Аа цаадуул чинь уух дуртай бүгдэд нь шил юм аваад өгчий хуваагаад уучихна биз" гэх хэнэггүй хүүхнүүд байхад "Гайгүйхэн шиг караокед оруулаад дайлчихья. Жилдээ ганц удаа юм чинь" гэх бийлэнжүү хүүхнүүд ч байна. Энэ бужигнаан дундуур сүйтэй овсгойтой зарим нь өөрийн бараа бүтээгдэхүүнийг ч шахсан байх жишээтэй. Аяга таваг, саван, шампунь ... гээд л. Заримд нь бүүр энгэсэг, уруулын будаг хүртэл өгчихсөн байгаа юм даа. "Яаж байгаа юм бэ. Бид чинь эрчүүд шүү дээ" гэсэн чинь "За та нар яадаг юм. Бидний өгсөн бэлгийг эхнэрүүддээ өгч баярлуулаад бүтэн жил визтэй байхаа бодохгүй юу" гэж тайлбарласан байгаа юм даа.
 
Баяр баяр гэхэд эрчүүдийн баяраар уруулын будаг бэлэглэх нь ч бас хаашаа ч юм. Тэгсэн өчигдрөөс гурван ширхэг оймсыг эвтэйхэн боочихсон "зөвхөн эрчүүдэд зориулсан бэлэг" гээд сүртэй хаяг хадчихсан реклам цахим хуудсаар цацагдаад байх юм. Дотроо сонголт арвинтай спортын, цэргийн, даргын, хөдөө явдаг хүний, жолоочийн, хувиараа бизнес эрхлэгчийн гэх мэт. Оймс хүртэл ингэж төрөлждөг болчих гэж. Цагаан оймсыг албаны хувцастай өмсөхөд тохиромжгүй л дээ. Гэхдээ л даргын, цэргийн, жолоочийн оймс гэж тусдаа байдаг болчихсон нь ихэд анхаарал татах боллоо.
 

Гэхдээ "хүүхнүүд минь арай ч ийм бэлэг өгөхгүй биз дээ" гэж гомдонгуй бичиж байгаа залуус байна шүү. Зарим нь бол шууд л "Цагаан сараар жилийнхээ оймсны хэрэгцээг хангачихсаан" гээд л хэлчихэж байна. Тэгсэн өөр нэг хэсэг нь "хэ хэ хэ за бас оймс ч юу юм бэ" гээд худлаа мэдэн будилсан ч байх жишээтэй.
 
Ер нь ажлынхаа залуусд гээд оймс бариад ороод ирвэл залуус нь дуртай царайлж авсан ч дараа жил занаж байгаад бүгдэд чинь хөлбөмбөг үзэх тасалбар өгчихвөл яах уу. Тэрийг л бодолцох хэрэгтэй. Бүүр өгөх юм олдохгүй, цаашлаад мөнгө төгрөг нь хүрэлцэхгүй бол сайхан хоол хийгээд өгчих л дөө. Цаадуул чинь оймс авснаас илүү баярлах нь мэдээж. Эр хүнийг ходоодоор нь гэж үг байдаг даа. Их л өлсөж явдаг юм шиг байгаа юм зайлуул. Цаадуулд чинь хоол байвал оймс нь цоорхой байсан ч тоохгүй шүү.

Жишээ нь энэ сайхан наадмын хуушуур хийх заавар байна. Энэ дагуу хэдэн хуушуур хайрч ирээд дайлчихвал ч ... За даа тэгээд яаж баярлуулахаа өөрсдөө мэднэ биз дээ. Гэхдээ оймс лав биш шүү. 


 
Шар хүү
Үндэстэн агентлаг
 
 
1148
  • Үл мэдэгдэх биетүүдийн гавал бүхий #Аненербе-н хайрцаг олджээ Үзсэн   1040 2016-12-09
  • Шинэ дуу "Солонго шиг" МУГЖ Харангын Лхагва Үзсэн   1222 2017-05-08
  • Г.Мэнд-Амар (УКА- Маргаашийн нар луу хамт аялах уу?) Үзсэн   1059 2017-06-05
  • Н.Энхбаяр: Гишүүд, ард түмний олонх дэмжвэл хоёр нам нэгдэнэ Үзсэн   840 2021-02-25
  • Сахилгагүй 2 шүү Үзсэн   1139 2018-02-13
  • Бусдаас нууц ганцаараа үзэх 10 кино Үзсэн   4816 2016-09-25
  • “Ийгл” ТВ-ийн тоймч Ш.Гантулгыг үзэл бодлоор нь хавчин эфирээр гарахыг хорьсон Үзсэн   1713 2014-11-26
  • ”Хүн мод” уран сайхны киноны дуу Үзсэн   967 2018-01-10
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.