|

Галбирлаг биеийн 3 үндсэн дасгал ба тэдгээрийг хэрхэн зөв хийх вэ?

(Зөвхөн турахыг хүсэгчдэд бус галбирлаг болохыг хичээдэг бүх бүсгүйчүүдэд зориулав.)

Зарим хүмүүст таргалах нь амархан турах нь хэцүү санагддаг бол өөр нэгэнд нь таргалах турахаас ч хүнд байдаг аж. Энэ бол биеийн бүтэц хүн бүрт адилхан байдаггүйн баталгаа юм. Энэ гурван дасгал гэнэтхэн л хэн нэгэн ухаантан олж илрүүлсэн шинэ нээлт огтхон ч биш. Хэдэн зуун жил ам дамжин яригдсаар ирсэн хэдэн мянган бүсгүйг өөртөө итгэлтэй сайхан болтол нь өөрчилж чадсан алтан гурвалжин юм.

Гэхдээ хэн тууштай, зүтгэлтэй өдөр бүр уйгагүй давтаж, зуршил болгож чадна тэр хүнийг зорилгод нь хүргэдэг гүүр юм шүү. Чамайг гайхмаар болтол чинь тураахгүй ч гэлээ биеийн чинь хамгийн сайхан галбирлаг хэсгүүдийг ил гаргаж бариу даашинзны цаанаас хараа булаам сайхан харагдуулна гэдэгт 100 хувь итгэлтэй байж болно.

1. Таталт 
Эмэгтэйчүүд гэдэс таталтыг буруу хийдэг ба олонх нь гэдэс таталт бус нурууны дасгал хийгээд байдаг гэнэ. Тэгээд үргэлж дасгалаа дутуу хагас хийхийг яана. Дөнгөж л бие халж эхэлж байтал дасгалаа дуусгачихдаг. Тиймээс хэчнээн дасгал хийгээд ч арилахгүй байгаа унжсан гүзээ бол эзэн нь дасгалаа буруу эсвэл дутуу хийж байгаагийн илрэл юм. Тэгэхээр гэдэс таталт хийхдээ доорх зүйлсийг анхаараарай!

Дасгал хийхээс өмнө биеэ халаах хэрэгтэй. Энэ нь биеэ сайн хөлөргөж дасгалын үр дүн шууд булчинд нөлөөлөхөд зам гаргаж өгнө гэсэн үг юм. Тиймээс таталт хийхээсээ өмнө гүйж харайж 10 орчим минут халаалт хийгээрэй. Эсвэл

30-аар 2 удаа нийтдээ 60 удаа хийх эсвэл 
20-иор 3 удаа нийтдээ 60 удаа хийх эсвэл 
10-аар 6 удаа буюу 60 удаа хийж таталтын үр дүнг бүрэн гаргаж сураарай. Хамгийн эхний 30 удаа татаад 2 амардаг гэдэс таталт хийх нь маш сайн үр нөлөөтэй. Булчинг амралтгүй, шахуу ажиллагаанд оруулна гэсэн үг. Харин хориор болон арваар хийх нь арай бага ачаалал өгөх эхлэн суралцагчийн төвшнийх гэсэн үг.

Таталт хийх үед:
a. Аль болох нуруунаас түлхэлт бүү ав. Энэ нь нуруугаараа газарт хэвтэж болохгүй хагас суулттай хийнэ гэсэн үг. 
b. Гараа үргэлж толгойны ард байрлуул. Үнэхээр хэцүү байдаг учраас зарим үед гар цээжин тусаа гарч ирдэг. Гэхдээ өөрийгөө хүчилж анхнаасаа л гараа мартах хэрэгтэй. 
c. Нэг хэвийн бус нэлээн хэдэн төрлийн таталт хийдэг болох хэрэгтэй. Улам бүр хүндрүүлэх хэрэгтэй гэсэн үг. 
d. Өвдөлтийн таашаалыг мэдэр."Өвдөж байна одоо боллоо” гэж хэзээ ч бодож болохгүй. Харин ч өвдөх тусам биед чинь улам ихээр өөрчлөлт орж, цулцганасан өөх хайлж арьс чинь чангарна. Энэ үнэхээр таашаалтай мэдрэмж хэмээн хүлээн ав.


2. Суулт 
Суулт гэдэг бол сайхан өгзөг бас гарын чангарсан арьс гэсэн үг. Суулт хийж байхдаа эмэгтэйчүүдийн түгээмэл гаргадаг алдаа бол гарын арьсаа чангалахаа мартах явдал гэнэ. Суулт хийхээс өмнө дэлгүүр оронгоо дээш доош шатаар алхаж халаалт хийгээрэй.

30-аар 3 удаа нийт 90 удаа хийх эсвэл 
20-иор 4 удаа нийт 80 удаа хийх эсвэл 
10-аар 7 удаа нийт 70 удаа сууж босоорой. Аль болох хамаг чадлаараа эхний 30 удаагийн оролтоор хийх юм бол илүү үр дүнтэй шүү хонгор минь.

Суулт хийх үед:
a. Шилбэний булчин хэсгээс эсвэл шууд гуяны булчинд өвдөлт өгдөг. Энэ нь хөшиж байгаа мэт мэдрэмж юм. Аяндаа энэ бүх халаалтын үр дүн өгзөг рүү чинь орох болно. 
b. Суулт хийж байхдаа гартаа хүнд зүйл барьж дээшээ өргөх дасгал хамт хийгээрэй. Эсвэл хоёр гарынхаа алгыг хавсарч нэг нэгэн рүү нь түлхэлт өгч гарын булчинг маш сайн ажиллуулах хэрэгтэй. 
c. Доошоо сууж байх үедээ амандаа нэгээс арав хүртэл тоолон барьж сурах хэрэгтэй. Мэдээж өвдөж, хөлөөр маш их хөшнө. Гэхдээ чиний өгзөг яг одоо хийлүүлж байгаа шаар шиг л асар хүчтэй даралт авч тун удахгүй хүссэн хэлбэрт чинь ороход бэлэн болж байна гээд бод доо!


3. Сунгалт 
Сунгалт зөвхөн өндөр болгоно гэж боддог уу? Гэтэл сунгалт чамайг хамгийн зөв галбирт оруулдаг дасгал юм. Хүн өдөр бүр тогтмол сунгалт хийж байх ёстой. Тэр тусмаа эмэгтэй хүн сунгалтын дасгалыг тогтмол хийж байж өөгүй зөв тэгш биеийн харьцаатай болдог. Сунгалтын дасгал хийхдээ хамгийн их гаргадаг алдаагаа мэдэх үү? Тэр бол биеэ чангалах юм. Биеэ аль байдгаараа сул тавь, зөнд нь орхи тэгээд урагш тэмүүл.

1-20 хүртэл тоолж эргээд 20-1 хүртэл урвуу тоолно 1 амарч 3 удаа давтана эсвэл 
1-10 хүртэл тоолж эргээд 10-1 хүртэл тоолоод 2 амраад 2 удаа давтана.

Сунгалт хийх үед: 
a. Амьсгаа аваад дасгалаа хийж эхлэх ба бага багаар амьсгалаа гаргаж урагш тэмүүл. Сунгалт хийж байх үед амьсгалаа түгжиж ерөөсөө ч болохгүй чамд асар дарамттай хэцүү мэт санагдах болно. 
b. Биеийг гаргуунд нь гарга. Тэгээд чадах чинээгээрээ биеийн дээд хэсгээр урагшаа тэмүүл. Биеэ суллах тусам чи улам илүү эрх чөлөөтэй бас үр дүнтэй сунгалт хийх болно.
c. Мөн сунгалтын дасгал бүх дасгалуудын сүүлд байдаг гэдгийг санаарай. Суулт, таталт гээд бүгдийг нь хийчихээд хамгийн сүүлд нь сунгалтаа маш тайван, амрах маягтайгаар хийвэл илүү үр дүнтэй. 
d. Өөр сунгалтын маш олон дасгалууд байдаг. Гэхдээ сунгалт хийж байхдаа өөрийнхөө эцсийн хүчийг шавхтал сайн тэсч аль болох гүнзгий амьсгалж байх хэрэгтэй шүү!

Эх сурвалж: goolingoo.mn
4245
  • Дубайн тэнгэр дэх ”Төмөр хүн” Үзсэн   786 2018-05-08
  • ЯГ ТҮҮН ШИГ ШОУ НЭВТРҮҮЛЭГ ДУГААР 5 - Энхболд(LADY GAGA) Үзсэн   1509 2016-06-07
  • "Солонго шиг" МУГЖ Харангын Лхагва Үзсэн   616 2018-11-06
  • Зэвүүн яриа - Залуу реппер Гинжин оролцлоо Үзсэн   925 2017-10-26
  • Автобусны кондукторууд иргэдийн мөнгийг хулгайлж байгаад баригдлаа Үзсэн   1337 2015-08-17
  • АЯЫГ ТАА: "ЯГ ТҮҮН ШИГ" ШОУНЫ 3-Р УЛИРЛЫН ОРОЛЦОГЧИД Үзсэн   708 2018-05-29
  • Гайхамшигтай ширээний теннис VIDEO Үзсэн   995 2015-09-21
  • Бялууг шоколадаар гоёмсог чимэглэх хялбар арга Үзсэн   1121 2015-08-26
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.