|

Ээжүүд үнэхээр юу ч хийдэггүй гэж үү?

Нөхрүүд гэртээ орой ирэхэд гэр нь ундуй сундуй, энд тэнд жижигхэн оймсны өрөөснүүд хөглөрч, тоглоомон машин, чихмэл баавгай хаа сайгүй тарчихсан л угтдаг биз. Ажил хийдэггүй, гэртээ байдаг байж... гэж зарим нь эхнэрүүдээ боддог л биз. 
 
Гэхдээ ээжүүд бидний ажил барагдашгүй их гэдгийг эрчүүдэд ойлгуулахад дэндүү бэрх. Үглэж яншаад байх уу, өдөр бүр цаасан дээр тайлан бичиж үлдээх үү. Үгүй дээ, бидний ажлыг батлах, ямар ч үгээр илэрхийлээд ч барамгүй бүхнийг хэдхэн хормын дүрс бичлэгээр илэрхийлж чадсан "баримт” цахим ертөнцөөр таржээ. Ээжүүд бид аяга тавгаа угааж байх зуур жижигхэн дайсны цэргүүд маань энд тэнд тоглоомоо шидэлж, өрөөсөн оймсуудыг цуглуулж явахад маань тэд л шүүгээнээс хувцаснуудыг цувуулан гаргачихдаг шүү дээ. Дуусашгүй энэ эргүүлэг бүгд унтах үед л түр зогсдог биш гэж үү. 
 
Энэ бүхнийг шингээсэн дүрс бичлэгийн талаар "Залуу ээж, блог хөтлөгч Эстер Андерсон хийжээ. Тэрээр охин Эллиатайгаа өнгөрүүлдэг нэг өдрөө бичлэг болгосон нь олон хүний анхаарлыг татжээ. Хоёрдугаар сарын 18-ны өдөр оруулсан бичлэгийг өнөөдрийн байдлаар www.youtube.comхуудсаар сая гаруй хүн, фэйсбүүкээр 50 сая хүн үзсэн байна”  хэмээн "Gogo.mn” сайтад дурдсан байлаа. Хамтдаа энэ бичлэгийг сонирхоцгооё. 
 

749
  • Хамгаалалтын малгай - Аюулгүй ажиллагааг мөрдөж ажиллацгаая Үзсэн   979 2018-12-10
  • Жон Уолл 19 дамжуулалт өгөв (видео) Үзсэн   1463 2015-12-23
  • Дөнгөж төрсөн даруйдаа тэврэлдсэн ихэр /өхөөрдөм бичлэг/ Үзсэн   1110 2016-09-06
  • Хүн болгонд тохирох хүн гэж байдаг юм Үзсэн   2281 2014-08-01
  • Ginjin - Letter 2 MCIT Үзсэн   1078 2019-03-01
  • Дайны хөлд нэрвэгдсэн "Сири" улсын сэтгэл эмтрэм төрх Үзсэн   1630 2018-02-28
  • НҮБ-ЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ТҮНШЛЭЛ, ЗОХИЦУУЛАЛТ ХАРИУЦСАН ОРЛОГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА Үзсэн   327 2025-10-27
  • Зэвүүн яриа-Залуу репер Thunder буюу Өлзий-Учрал Үзсэн   1390 2017-04-18
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.