|

Натали Портман бие давхар байхдаа клипэнд тогложээ

 

Холливүдийн алдарт жүжигчин Натали Портман бие давхар байхдаа Их Британийн дуучин Жэймс Блэйкийн "My Willing Heart” хэмээх шинэ дууных нь клипэнд тогложээ.

Тус видео клипэнд Натали Портман усанд сэлж, таван настай хүү нь ээжийнхээ гэдсийг энхрийлэн илэх эгэл бөгөөд өхөөрдөм дүр зургууд харагдах аж. Түүнчлэн гэдсэн дэх охиных нь тонгочин хөдөлж байгаа хэсгийг ч энэхүү клипэнд багтаасан байна.

Дашрамд дурдахад Натали Портман энэ оны хоёрдугаар сарын 22 буюу  Оскарын наадмаас дөрөв хоногийн өмнө охиноо төрүүлсэн бөгөөд хүндэтгэх шалтгааны улмаас ёслолын ажиллагаанд оролцож чадаагүй билээ. Тэрбээр тус наадамд "Жекки” киногоороо гол дүрийн эмэгтэй жүжигчний төрөлд нэр дэвшээд байсан юм.

1296
  • ХарШил - 37-р точка киноны залуу жүжигчид Үзсэн   1045 2019-10-24
  • Тавтай нойрсоорой Үзсэн   3473 2014-07-15
  • Монгол охид ийм мундаг ийм сайхан Үзсэн   2592 2015-04-30
  • Зөгий хэрхэн өсч торнидог вэ? /гайхалтай бичлэг/ Үзсэн   1311 2015-06-11
  • Мэдээллийн дайнд Монгол үндэстэн ялж үлдэх ёстой /видео/ Үзсэн   1403 2015-05-05
  • Үнэхээр гайхалтай илтгэл - Заавал үзээрэй !! Үзсэн   2511 2014-10-29
  • Б.Чойжилсүрэн мөнгө тарааж УИХ-д шургажээ Үзсэн   1312 2016-01-14
  • Цензургүй яриа: ”Буянгийн Жагаа” гэгддэг Б.Жаргалсайхан оролцлоо Үзсэн   1643 2018-03-27
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.