|

15 хүний эрдэнэт амь сүйдчихээд байхад арсайтлаа инээж зогссон М.Энхсайханыг бүү март!

2007 оны зургадугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт түймэр унтраахаар явсан "Ми-8” нисдэг тэрэг осолдож 15 хүний эрдэнэт  амь сүйдсэнээс хойш 8 жил өнгөрчээ. Тухайн үед Ерөнхий сайдаар М.Энхболд, Шадар сайдаар М.Энхсайхан, Онцгой байдлын сайдаар С.Отгонбаяр, даргын үүрэг гүйцэтгэгчээр А.Даваасүрэн, Аврах тусгай ангийн даргаар Б.Эрдэнэбаяр, орлогч, штабын даргаар нь Д.Намсрай нар ажиллаж байсан билээ.

Ханиа, аавыгаа, хүүгээ эргэж ирэхийг хүлээсэн ар гэрийнхэн нь Онцгой байдлын ерөнхий газрын хүлээлгийн танхимд ямар их түгшүүртэй байцгаасныг тухайн үед хэрэг явдлыг сурвалжилж байсан хэвлэлийнхэн мартаагүй шиг ард түмэн ч санаж буй биз ээ. Тэнгэр муу байхад олигтой ч багаж хэрэгсэлгүй аврагчдыг түймэр лүү илгээсэн удирдлагууд үнэн хэрэгтээ үхэл рүү нь илгээчихсэн байдаг.

Албан хаагчдын ар гэрийнхэн хайртай дотны хүмүүсээ тэсэн ядан хүлээж байхдаа тухайн үеийн Шадар сайд М.Энхсайхан, салбарын сайд С.Отгонбаяр нарт хандан хэлцгээж байгаа үгсийг дараах бичлэгээс эрхэм та сонсож буй байх.     Хамгийн харамсалтай нь Шадар сайдын хувиар тэнд зогсож буй М.Энхсайхан учиргүй маасайж инээж байгаа нь энд тод үлджээ. Хайртай дотны хүндээ сэтгэл нь шаналсан эмэгтэйчүүдийн үгс М.Энхсайханы инээдийг дэндүү хүргэсэн бололтой. Үнэхээр эрүүл саруул хүний ухаанд багтамгүй ёс зүйгүй үйлдлийг М.Энхсайхан гаргасан.


Манайхаас өөр оронд бол түүн шиг ийм увайгүй этгээдийг тэр даруй огцруулж, дахин төр улсын хэрэгт оролцуулахын ч хэрэггүй гэж үзмээр. Гэвч манайд юм бүр өөр. Ямартаа л мөнөөх М.Энхсайхан гуай маань Швед рүү элчин сайдаар явахаар болсон. Бараг энэ цаг мөчид явчихсан ч байх. Үнэхээр энэ улсад эрх мэдэлтнүүд иргэдээ доромжилж, ноёлдогийг үйл хэргээрээ харуулсан хүн бол тэр. Мэндсайханы Энхсайхан.

Эх сурвалж: Шуурхай.мн

1051
  • Эрчүүдээ гэж... /хахаха/ Үзсэн   4648 2015-03-23
  • 2014-05-18-нд болсон цаг уурын сонирхолтой үзэгдэл /video/ Үзсэн   2150 2014-10-05
  • 60 minutes of Just for Laughs 2 ! Үзсэн   14397 2014-07-19
  • Д.Хонгорзул - Зоримог бүсгүй | 1-р шат | Дугаар 8 | Авьяаслаг Монголчууд 2016 Үзсэн   1180 2016-10-24
  • Хошин шогийнхны хөгжилтэй рекламууд Үзсэн   1083 2017-07-20
  • Гайхалтай бас аюултай үзүүлбэрүүд Үзсэн   1717 2014-12-26
  • Нүхэнд унасан баавгайг эксковатор ашиглан суллажээ /бичлэг/ Үзсэн   1251 2016-11-29
  • Инээд халддагаа гэж хаха Үзсэн   1255 2015-07-29
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.