|

Кувейт эзэгтэй цонхноос дүүжлэгдсэн үйлчлэгчдээ туслахын оронд бичлэг хийжээ /бичлэг, аймшигтай\

The Sun –д мэдээлснээр чинээлэг кувейт эмэгтэй үйлчлэгчээр нь ажилладаг эфиоп бүсгүйг амиа алдах гэж байхад нь туслахын оронд харин ч гар утсаараа бичлэг хийсэн нь олон нийтийг цочирдуулжээ. Бичлэгт долоон давхрын цонх угааж байсан үйлчлэгч хөл алдан гараараа цонхны ирмэгээс дүүжлэгдсэн байна. Энэ үед эзэгтэй нь туслахын оронд бичлэг хийж эхэлжээ. Үйлчлэгч амь тэмцэн туслахыг гуйхад кувейт эмэгтэй огтхон ч тоосонгүй. Эцэст нь үйлчлэгч долоон давхраас унахад эзэгтэй нь бичлэгээ хийсээр ухаангүй хэвтэж байгааг нь хүртэл бичиж авчээ. Азаар үйлчлэгч хүнд бэртээгүй гэнэ. Харин хүний эрхийг хамгаалагчдын шаардлагаар өөдгүй эзэгтэйг нь баривчилжээ. Кувейтийн баячуудын гэрийн үйлчлэгч зарцаар голдуу Хойд Африкийн улсуудаас ирсэн цагаачид ажилладаг. Тэд эзэддээ дээрэлхүүлэх доромжлуулах зодуулах болон цалин хөлсөө авч чадахгүй байх нь олонтоо гардаг гэнэ.
 

1181
  • John Legend - Preach Үзсэн   1425 2019-02-21
  • Хэлгүй репер Үзсэн   2107 2014-08-27
  • Ариунбаатарын тус уралдааны шалгаруулалтанд дуулж буй сонирхогч зураглаачийн нэгэн бичлэг Үзсэн   1821 2014-10-27
  • Амрагтаа хөөгдөн гудамжинд нүцгэн гарсан эрийг хөлдөж үхэх шахаж байхад.../бичлэг/ Үзсэн   1974 2016-11-29
  • Утгын чимэг Богино өгүүллэгийн наадам Үзсэн   1946 2015-01-05
  • Морьтой ч болоосой МУСК Үзсэн   2683 2014-07-18
  • МУГЖ Т.Ариунаа жүжигчин Т.Бархүү нарын төгс хоршил "Чамдаа уусна" дууны видео клип цацагдлаа Үзсэн   1291 2018-10-22
  • Б.Навчаа гэдэс иддэгээ хүлээн зөвшөөрч, уучлал гуйлаа Үзсэн   1493 2015-04-22
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.