|

Солонгосын хэвлэл Монголд үйл ажиллагаа явуулж буй компанийг зөрчлийг дэлгэлээ

Монгол улс нийт хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүнийхээ 80 гаруй хувийг гадаадаас импортолдог. Гэвч эдгээр орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүний хэдэн хувь нь эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн байгаа нь тодорхойгүй байна. Хуулинд зааснаар бол гадаадаас оруулж ирж байгаа бүтээгдэхүүний заавар зөвлөгөө нь монгол хэл дээр байх ёстой төдийгүй үйлдвэрлэсэн хийгээд дуусах он, сар, өдрийг тодорхой зааж өгсөн байх ёстой.

Гэвч Солонгос улсаас Монгол улсад хүнсний нэмэлт бүтээгдэхүүн оруулж байгаа зарим компаниуд дээрх хуулийн заалтаа мөрдөж ажилладаггүй талаар хэрэглэгчид гомдол гаргаж байна.

Ганцхан жишээ дурьдахад, БНСУ-аас вакус оруулж ирдэг "Мандах Газар” ХХК нь олон жилийн турш асуудал дагуулсан бүтээгдэхүүн оруулж ирж байгааг Солонгосын хэвлэлүүд ч онцлоод байна. 


 


Тодруулбал, Солонгос улсаас вакус нийлүүлдэг "Мандах газар” ХХК нь Солонгос улсдаа үйлдвэрээ хаалгах хэмжээнд асуудал дагуулаад байгаа аж. Учир нь тухайн компанийн Монгол улсад нийлүүлдэг вакус нь чанар аюулгүй байдлын баталгаа хангаагүйн дээр эрүүл мэндийн шаардлагад нийцэхгүй хэмээгдэж буцаан таталт хийлгэжээ.

Гэвч энэ бүгдийг үл харгалзаж Солонгостоо асуудал дагуулж буй бүтээгдэхүүнийг Монголдоо оруулж ирж байгаа дээрх компанийг холбогдох байгууллагууд анхааралдаа авах хэрэгтэй юм.

Хамгийн ноцтой нь тус компанийн оруулж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнүүд дээр он, сар, өдрийг тодорхой бичээгүй байдаг нь хадгалалтын горим зөрчигдсөн байх магадлалтай байна.  

 Нөгөөтэйгүүр энэ нь Монгол улсын хүнсний аюулгүй байдлын тухай хуулийг ноцтой зөрчиж байгаа гэдгийг энд дуулгах нь зүйтэй биз ээ. 

"Мандах газар” компанийн тухайд И Ги Юн гэх солонгос захиралтай. Вакусаас гадна нэр бүхий хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг манай улсад оруулж ирдэг компани юм. 

Дашрамд хэлэхэд, Монголчууд бид БНСУ-д ажиллаж амьдрахдаа тэдний хууль дүрмийг ягштал биелүүлдэг. Гэвч Солонгосчууд Монголд орж ирэнгүүтээ манай улсын хууль дүрмийг уландаа гишгэн баталгаагүй хүнс худалдаалж иргэдийн амь нас эрүүл мэндэд заналхийлсээр байна. Тиймээс хууль хяналтын байгууллагынхан энэхүү компанийн үйл ажиллагаанд хяналт тавьж, харин мэргэжлийн хяналтын байгууллагаас хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд анхаарах зүй ёсны шаардлага тулгарч байна.

Д.Дуулим

grandnews.mn

1312
  • Гайхалтай бичлэг - Зураган хөл бөмбөг Үзсэн   1280 2014-08-12
  • Дөрвөн сурагч машинд дайруулаад 40 минут өнгөрөхөд түргэний тэрэг ирэхгүй байна Үзсэн   1533 2015-03-17
  • Ankhaa & Khaliun "Khair Uuruu Gaikhaltai" Үзсэн   1676 2014-07-24
  • X tuts - Uschin tsoo shine hoshin shog 2014 Үзсэн   4355 2014-07-20
  • Хөлөөрөө бүхнийг хийдэг эмэгтэй Үзсэн   1142 2015-10-06
  • Хөгжмийн аяар хөхөө бүжиглүүлдэг бүсгүй Үзсэн   2140 2014-10-21
  • Үсээ хурдан хугацаанд буржгар долгионтой болгох хялбар арга Үзсэн   2596 2015-06-29
  • Эх хүний сэтгэл үнэхээр агуу Үзсэн   1979 2014-07-24
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
    • Огноо: 2016-12-02
    • Бичсэн: Зочин
    Үүн дээр онцгой анхаарах хэрэгтэй шүү.Ганцхан хоногийн хугацаатай хэрэглэдэг ёогуирт манай дэлгүүрт зарагдаад л байх юм.Вакусны ярлик арай л өөр доо.Ихэнх хүмүүс нь мэддэггүй болохоор сайхан л гэж боддог б.х даа.Олон хүний мөнгийг цөмөлсөн доо.Арай ч хоргүй б.х.