|

"The boss baby" хүүхэлдэйн кино “Box office”-ийг дахин тэргүүлэв

 

 

"The Boss Baby" хүүхэлдэйн кино "Box Office”-ийн жагсаалтыг дахин тэргүүллээ. "Comscore”-ийн мэдээлснээр, "Dreamworks Animation”-ийн бүтээл, "21st Century Fox”-ийн кино студийн хамтран бүтээсэн "The Boss Baby" кино АНУ, Канадын кино театруудаас нийт 26.3 сая ам.долларын орлого олсон байна. Харин "Sony” корпорацийн бүтээл "Smurfs: The Lost Village” кино 14 сая ам.долларын орлогоор "Box Office”-ийн жагсаалтын гуравдугаарт, амралтын өдрүүдэд шинээр нээлтээ хийсэн "Warner Bros”-ийн бүтээл, "Box Office”-т чансаагаар дөрөвдүгээрт бичигддэг алдарт жүжигчин Морган Фриманы тоглосон "Going In Style” кино 12.5 сая ам.долларын орлогоор жагсаалтын дөрөвдүгээрт бичигджээ.

Мөн шинээр нээлтээ хийсэн "Pure Flix”-ийн бүтээл "The Case For Christ” кино Хойд Америкт орлогоороо тэргүүлсэн шилдэг 10 киноны тоонд багтсан байна. Энэ онд гэр бүлийн кинонууд ихээр үзэгчдийн хүртээл болж байна. Тухайлбал, "The Boss Baby" хүүхэлдэйн кино нээлтээ хийсэн даруйдаа орлогоороо "Beauty and the Beast" киног ардаа орхисон төдийгүй олон улсад 131 сая ам.долларын орлого олсон талаар "Box Office”-оос мэдээлжээ. "Bloomberg Intelligence”-ийн тооцоолсноор "Dreamworks Animation”-ийн бүтээлүүдийг хийх төсөв дунджаар 135 сая ам.доллар, зах зээлд гаргахад 65 сая ам.доллар зарцуулдаг байна. 

Н. Номин-Эрдэнэ

BloombergTV.mn
 

1548
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.