|

Галзуу хурд-8 дээд амжилт тогтоолоо

"Галзуу хурд”-ын наймдугаар анги болох "The Fate of the Furious" нь кино ертөнцийн түүхэнд нээлтээ хийсэн эхний хоёр өдрөө /өнгөрсөн амралтын өдрүүдэд/ хамгийн ашиг орлого олсон кино боллоо.

"Галзуу хурд-8”  киног бүтээсэн "Universal Pictures” кино студийн мэдэгдсэнээр, уг кино нь дэлхий даяар нээлтээ хийсэн эхний амралтын өдрүүдэд 532 сая долларын орлого олсон байна.

Ингэснээр уг кино 2015 онд нээлтээ хийсэн амралтын өдрүүдэд 529 сая долларын ашиг олсноор дэлхийн дээд амжилт тогтоож байсан Диснейн бүтээл болох "Оддын дайн-7” буюу "Хүч сэргэсэн нь”-ийг ардаа орхилоо.

"Галзуу хурд-8” нь Хойд Америк болон олон улсын 63 зах зээл, тэдгээрийн дотор Хятад, Их Британи болон Мексикт нээлтээ хийжээ.

Уг киног африк гаралтай америк найруулагч Ф.Гэри Грей найруулсан бөгөөд гол дүрд нь Вин Дизель тоглосон юм. Африк гаралтай америк найруулагчийн бүтээл нээлтийн өдрүүддээ ийм их ашиг орлого олсон анхны тохиолдол нь энэ гэж "Universal Pictures” студи мэдэгдэв.

"Галзуу хурд” франчайзын  9 болон 10 дугаар ангийг 2019 болон 2021 онд дэлгэцэнд гаргах ажээ.
 

1464
  • Жүжигчин Ж.Баясгалан гэргий Э.Мөнхтуяатайгаа хамтарсан 'Мэдэрмээр байна' шинэхэн клипээ цацлаа Үзсэн   690 2021-11-05
  • Хаврын урт өдрүүдийг ингэж л давж байна уу Үзсэн   1142 2019-04-24
  • Эмээ нараас болгоомжил! Үзсэн   1893 2014-08-06
  • Гайхалтай реклам Үзсэн   2179 2014-09-16
  • "Аав" УСК Sound track Үзсэн   1566 2015-02-16
  • Цэнхэр дэлгэц Үзсэн   1159 2015-07-22
  • Шинжлэх ухааны баримтат дэлгэц Эзэнт гүрний инженерийн байгууламжууд"Франц" Үзсэн   1163 2019-01-09
  • Gags Хөгжилтэй бичлэгийн түүвэр Үзсэн   4166 2014-07-19
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.