|

Эль-Класико Мессигийн ноёрхол дор өндөрлөв

 

Испанийн Ла Лигийг чимдэг Эль-Класикогийн тоглолт өчигдөр боллоо. Энэ 2 баг нийтдээ 230 удаа тааран тоглоход Эзэн хааны баг 92 удаа , Каталончууд 90 удаа хожсон ба 48 удаа тэнцсэн үзүүлэлттэй байлаа.

Эль Класиког орон орны 560 сая иргэд үзсэн тооцоо гарчээ. "Сантьяго Бернабеу" цэнгэлдэхэд явагдсан тоглолтонд Реал хожих юм бол 2012 оноос хойш лигтээ түрүүлэх боломжтой хэмээн бүх мэргэжилтэнүүд дүгнэж байсан. Гэвч тэд Лео Мессигийн золиос боллоо. Тоглолтын эхний гоолыг Касемиро 28 дахь минутад хийн "Сантьяго Бернабеу" цэнгэлдэхэд цугласан хөгжөөн дэмжигчдээ баярлуулав.

Гэвч Месси тэднийг удаан баярлуулсангүй. Ердөө таван минутын дараа тэнцээний гоолыг хийсэн. Хоёр багийн тун өрсөлдөөнтэй үргэлжилсээр Барсагийн И.Ракитич багийнхаа хоёрдахь гоолыг 73 дахь минутад хийн багтаа давамгайлал авчирлаа. Реалаас Хамес Родригес 85 дахь минутад тун чухал гоол оруулан тэнцээ авчирсан ч Мессигийн Эль-Класикогийн 92 дахь минутад оруулсан хожлын гоол Реал Мадридыг хүнд байдалд орууллаа.

Мессигийн хийсэн хоёр гоол нь Каталоны багийн төлөөх 500 дахь гоол болсон юм. Ингэснээр Ла лигийн хүснэгт Реал Мадрид Барселона багуудын оноо тэнцэн 75 боллоо. Чанарынхаа үзүүлэлтээр Барса тэргүүн байранд бичигдэж байгаа ч Реал нэг тоглолт дутуу байгаа юм. Имй учраас тус багуудын лигийн сүүлийн тоглолтууд тун ширүүн өрсөлдөөнтэй болно.

 

 


 



1115
  • Охид үргэлж шилдэг нь / бичлэг / Үзсэн   1498 2015-03-23
  • "Хурд" хамтлагийн ээлжит шинэ уран бүтээл "Гэгээн гуниг" Үзсэн   3061 2014-12-16
  • Зэвүүн яриа - Монголын eSport-ын ХААН Mongolz багийн гишүүн NCL буюу Б.Болд оролцлоо... Үзсэн   1204 2017-08-22
  • Цаасан шувуу хийх арга Үзсэн   8952 2014-08-25
  • Мөрөөдлийн театр - Хайртай бол эргэж хараарай (шоу драм бүтэн) Үзсэн   2549 2014-07-15
  • “NB and Sally” нэвтрүүлэгт жүжигчин Н.Мөнхсоёл Үзсэн   2323 2015-02-09
  • Улсын Их Хурлын даргын МҮОНРТ-ийн ажилтнуудад хандаж хэлсэн үг Үзсэн   2204 2015-01-01
  • Залуу уран бүтээлч Г.Даваадалай Монголынхоо сайхан ээжүүдийг магтан дууллаа Үзсэн   1209 2015-11-04
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.