|

Элон Маскийн эгэл бус шийдэл

 

Өнгөрсөн долоо хоногт цацагдсан доорх бичлэгийг үзсэн бол та дахиж энгийн замаар давхих хүсэлгүй болсон байх вий. Элон Маскийн ирээдүйн зөгнөл болох газар доогуурх тээврийн шийдэл түүний ээлжит нэгэн гэнэтийн бэлэг болсон юм.

Тэрээр Ванкуверт болсон TED чуулганы үеэр өөрийн шинээр үүсгэн байгуулсан "The Boring Company”-ийн /Өрөмдлөгийн компани/ сонирхолтой төслийг танилцуулжээ. Recode сайтад бичсэнээр "Энэ газар доогуурх зам хэдэн ч давхар байж болно. Хамгийн гүн уурхай гэхэд хамгийн өндөр барилгаас ч өндөр байдаг шүү дээ” гэсэн юм.

Маск анх Лос Анжелесын түгжрэлд бухимдахдаа энэхүү санаагаа олжээ. Түүний танилцуулсан бичлэгт Теслагийн автомашиныг тусгай зориулалтын зогсоолоос доош газар доогуурх зам руу оруулж, 200 гаруй км/цагийн хурдтай тээвэрлэж буйг харуулсан юм.


Сонирхолтой нь Tesla, SpaceX, Neuralink гээд олон төсөл дээр завгүй ажиллаж буй Маск энэ шинэ төсөл түүний цагаас ердөө 2-3 хувийг хумсалж байгаа гэжээ.

Учир нь ажлын ихэнхийг дадлагын ажилтнууд нугалж байгаа аж. Одоогийн байдлаар зөвхөн бичлэг дээр гарч буй мэдээлэл л олон нийтэд нээлттэй байгаа бөгөөд компанийн албан ёсны цахим хуудсанд цаашид шинэ мэдээлэл оруулж байх юм байна.

Сэтгүүлч А.Ихсанаа | GoGo.mn


1119
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.