|

Хотын дарга Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн луйвар хийж буй "Бичлэг"

"Гэр хорооллын дахин төлөвлөлт”-тэй хамгийн нэр холбогддог хүн бол хотын дарга Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай. Тэрбээр төсөл хэрэгжиж эхлэх сургаар "Гранд лайн” компани үүсгэн байгуулж багагүй хэмжээний төсөл аавынхаа дэмжлэгтэйгээр авсан байдаг юм. Бүр сүүлдээ түүний луйвар ил цагаандаа гарч хамтарч ажиллаж асан хүнээсээ төсөл авч өгсний хөлсөнд 500 сая төгрөг авчихаад ашгийн 10 хувийг нь нэмж авна хэмээн зүтгэсэн байна.

 

Тодруулбал, "Гранд лайн” компанийн авсан төслийн хүрээнд инженерийн шугам сүлжээний ажлыг нь гүйцэтгэх компанийг шалгаруулах тендерт Б.Чулуудай өөрийн талын хүнээ оруулж ялуулсан аж. Үүнийхээ хөлсөнд бэлнээр 500 сая төгрөг авчээ. Улмаар шат шатанд амжилттай хийгдэж явсан гэрээ нийслэлийн удирдлага дээр ирээд гацах нь тэр.

 

Б.Чулуудайд 500 сая төгрөг бэлнээр өгсөн нөхөр "Б.Чулуудай яасан юм бэ. Чиний хүссэн мөнгийг өгсөн биз дээ” гэхэд хотын даргын хүү өөдөөс нь "Ашгийн 10 хувийг чинь нэмж авна. Тэгж байж ажлаа эхлээрэй” хэмээн "шуналтсан” байх юм. Үүгээр ч зогсохгүй хотын дарга аятай аашилж "Одоохон ……. компанийн авсан тендерийг хүчингүй болго” гэж дөвчигнөсөн байна. Эл маргааны аудио бичлэгийг манай редакцийн нэр дээр буцах хаяггүй ирүүлснийг Та бүхэнд хүргэе.

 

 

 

 

 www.SHUURHAI.mn

1522
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.