|

PSY-ийн шинэ клипэнд Ким Ин Ха тогложээ

 

24 цагийн өмнө  цацагдсан PSY-ийн "I LUV IT",  "New Face" нэртэй хоёр шинэ клипийг тус бүр  5 сая гаруй удаа үзжээ.

Түүний "I Luv it" дууны клипэнд монголчуудын сайн мэдэх "Гурван марал од" киноны гол дүр Ким Ин Ха буюу жүжигчин Ли Бён Хун тоглосон нь үзэгчдийн анхаарлыг татаад байна. Мөн энэхүү клипээс "Pen-Pineapple-Apple-Pen” дуугаараа алдаршсан Японы дуучин Пико Тарог харж  болох нь ээ.

Хоёр дуу нь PSY-ийн "4x2=8" цомогт орсон уран бүтээлүүд бөгөөд хоёуланг нь  PSY  өөрөө бичжээ.

"I Luv it"


"New Face"


PSY-ийг ардартай болгосон  "Gangnam Style" дууны клип 2012 онд гарч, Гиннесийн хэд хэдэн амжилт тогтоож байв.

Тухайлбал,

"Gangnam Style" – Цахимаар дэлхийн хамгийн олон удаа үзсэн видео
"Gangnam Style" – Хамгийн олон "like" авсан видео
"Gangnam Style" – YouTube-д нэг тэрбум удаа үзсэн анхны видео
"Gentleman" – 24 цагийн дотор хамгийн олон удаа үзсэн видео
"Gangnam Style" – YouTube-д хоёр тэрбум удаа үзсэн анхны видеогоор шалгарч байв.

Мөн тэрээр 2013 онд "Gentleman", Snoop Dogg-той хамтарсан "Hangover" дуугаа гаргаж байсан бол 2015 онд "Daddy" дуугаа олонд хүргэсэн юм.


1913
  • Майкл Жордан vs Жимми Батлер Үзсэн   1258 2015-08-06
  • МӨРӨӨДЛИЙН ТЕАТР - ЯГ ТҮҮН ШИГ ХОШИН ШОГ 2018 Үзсэн   1359 2018-06-29
  • “МОНГОЛ ХҮҮХДИЙН АМИАР БАЯЧУУД ТОГЛОХ ЭРХГҮЙ” Үзсэн   1343 2018-03-23
  • Яг одоо Сибирт ... Үзсэн   891 2019-08-01
  • Айлгах төлөвлөгөө Үзсэн   2413 2014-07-23
  • "Game of Thrones"-ын жүжигчид бодит амьдрал дээр Үзсэн   1195 2017-08-19
  • Нохой машин барьдаг болсон байна цаана чинь Үзсэн   1844 2015-02-11
  • Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасангийн дуулсан гайхамшигт 5 дуу Үзсэн   954 2019-02-04
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.