|

"Where Is the Love" дууны тухай

The Black Eyed Peace хамтлагийг мэдэхгүй хүн ховор биз ээ. Тус хамтлаг 1995 онд анх "Black Eyed Pods” хэмээх нэрээр уран бүтээлээ туурвиж эхэлсэн. Өдгөө 20 жилийнхээ ойг тэмдэглэх гэж байгаа хамтлагийн маань гоцлол дуучин Ферги хамтлагаа орхихоо болсныг өнөөдөр тус хамтлагийн ахлагч Will.i.am мэдэгдлээ.



Хамтлагийг хамгийн анх дэлхийд таниулсан алдартай уран бүтээл бол яах аргагүй "Where Is the Love” хэмээх дуу юм. 



2003 оны 6-р сард "The Black Eyed Peace” хамтлаг гурав дахь албумынхаа синглэ дуугаар "Where is The love” дууг хийсэн. Дууны үгийг will.i.am, apl.de.ap, Taboo, Justin Timberlake, Printz Board, Michael Fratantuno ба George Pajon зэрэг алдартай уран бүтээлчид бичсэн байдаг. 



Америкийн поп дуучин Ферги "The Black Eyed Peace” хамтлагт 2002 онд анх орсон ба түүний хамтлагтаа дуулсан хамгийн анхны дуу нь "Where is The love” юм. 



Гарсан даруйдаа амжилтыг араасаа дагуулсан "Where is The love”  дуу Америкаас гадна Австрали, Ирланд, Английн хөгжмийн чартыг хэдэн долоо хоног тэргүүлж байжээ.



Тус уран бүтээл нь сүүлд буюу 2016 оны 8-р сарын 31-нд дэлхийн энхтайваны сүлд дуунуудын нэгээр бичигдсэн юм. 

 
Х.Нэргүй
ZUV.mn
1404
  • Майкл Жордан vs Жимми Батлер Үзсэн   1258 2015-08-06
  • МӨРӨӨДЛИЙН ТЕАТР - ЯГ ТҮҮН ШИГ ХОШИН ШОГ 2018 Үзсэн   1359 2018-06-29
  • “МОНГОЛ ХҮҮХДИЙН АМИАР БАЯЧУУД ТОГЛОХ ЭРХГҮЙ” Үзсэн   1343 2018-03-23
  • Яг одоо Сибирт ... Үзсэн   891 2019-08-01
  • Айлгах төлөвлөгөө Үзсэн   2413 2014-07-23
  • "Game of Thrones"-ын жүжигчид бодит амьдрал дээр Үзсэн   1195 2017-08-19
  • Нохой машин барьдаг болсон байна цаана чинь Үзсэн   1844 2015-02-11
  • Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасангийн дуулсан гайхамшигт 5 дуу Үзсэн   954 2019-02-04
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.