|

10 хоромд 72 хот-дог иджээ (видео)

Жоуи Честнат хэмээх америк эр ээлжит удаагаа хот-дог идэлтийн дээд амжилтыг тогтоов. Тэрбээр жил бүр зохион байгуулдаг хот-дог идэгчдийн Nathan’s Famous Hot Dog Eating Contest тэмцээнд 10 дахь удаагаа ялалт байгуулсан байна. 

Уг тэмцээн Нью-Йорк хотноо АНУ-ын Тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан зохиогджээ. Жоуи ердөө 10 хоромд 72 ширхэг зайдастай талх залгисан гэнэ. Өнгөрсөн жил тэрбээр 70 ширхэг хот-дог идэж байсан юм. 

Харин эмэгтэйчүүдийн дунд болсон тэмцээнд Мики Судо бүсгүй ялалт байгуулсан бөгөөд тэрбээр нийт 41 хот-дог "цааш нь харуулжээ”. Тэмцээний ялагчид дуртай хоолноосоо таашаал аваад зогсохгүй 10 мянган долларын шагнал хүртсэн байна. 
 

930
  • С.Нарантунгалаг: Хайртынхаа нүдрүү хараад дуулах ямар сайхан гээч Үзсэн   2559 2014-11-19
  • Та ингэдэг үү? хаха Үзсэн   1298 2015-10-02
  • Амьдралдаа хэрэгжүүлэх 6 дүрэм Үзсэн   975 2015-06-18
  • Ч.Санжаадамба аварга сумогийн бэлтгэл хийв Үзсэн   1430 2017-03-13
  • Америкчууд 1974 онд Монголын тухай 2 баримтат кино хийжээ Үзсэн   2467 2015-06-12
  • Гурван аварга, Тэрүнофүжи, Ичиножёо нарын гайхалтай барилдсан 11 дэх өдрийн бичлэг Үзсэн   1269 2015-11-18
  • Ёстой хөгжилтэй хөл бөмбөг байна Үзсэн   2441 2014-07-18
  • Москва хотод мафийн 52 боссыг нэгэн зэрэг баривчиллаа Үзсэн   1518 2015-12-03
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.