|

Өмнөд Солонгост элсний уран зураг туурвигч Монгол бүсгүй


Элсний уран зураач Б.Батзаяа гэх бүсгүй 16 жилийн өмнө БНСУ-г зорьжээ. Тэрбээр Дархан хотод төрсөн бөгөөд Сэтгэмж дээд сургуулийн дизайнерын ангийг дүүргэжээ. Б.Батзаяа уран бүтээлийн гараагаа керамик эдлэлээр эхлүүлж 2012 онд урлагийн шинэ төрөлд тооцогдох "Sand Art” төрлөөр бүтээл туурвиж эхэлсэн гэдэг. Түүнчлэн БНСУ-д энэ зохиогдсон шилдэг элсний уран зураачдын тэмцээнд оролцож Монголын түүх соёлыг сурталчилсан байна. Энэ үеэр Алтаргана дууны аянд Монголын түүхийг багтаан харуулсан юм.
Б.Батзаяа хэлэхдээ "Өмнөд Солонгост уран бүтээлчийн чиглэлээр ажилд орох хүндрэлтэй байдаг. Жилд 5000 гаран уран бүтээлч бэлтгэдэг том зах зээл учраас тэр шүү дээ” гэв. Тэрбээр сүүлийн жилүүдэд элсний уран зургаар мэргэшиж БНСУ дахь шилдэг уран бүтээлчдийн нэг болж чаджээ. Элсний уран зургийг Канадын уран бүтээлч Каролин Лаф 1969 онд "Петр ба чоно” хүүхэлдэйн киногоор шинэ урлагийн төрлийг үүсгэн байгуулсан аж. Тус урлагийн төрөл нь элсээр зураг зурж нэг түүхийг нөгөө түүхээр аажмаар өөрчилдөг онцлогтой. 

 

1801
  • Сэрдамба, жүжигчин Батаа нар дээрээсээ мөстэй ус асгууллаа Үзсэн   2468 2014-08-25
  • Эзнээ хүлээж буй 6600 орон сууц бий Үзсэн   1105 2016-12-06
  • Н.Мэргэн - Эрэгтэй уран нугараач - "Mongolia's got talent-2018" Үзсэн   1061 2018-10-08
  • Хөгжилтэй боксчин Үзсэн   1145 2014-08-22
  • ДОХ-тай тэмцэж буй Кончита Вурст танигдахгүй болтлоо өөрчлөгджээ Үзсэн   928 2018-09-14
  • Монгол Улс 2016 онд АСЕМ-г даргалахаар боллоо Үзсэн   1016 2014-10-21
  • Дээрмийн хэрэг үйлдсэн залуусыг эрэн сурвалжилж байна Үзсэн   1541 2016-01-08
  • Disney-н гүнжүүдийн ”Hip Hop” тулаан Үзсэн   899 2015-06-16
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.